Хэрэв Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ын цөмийн зэвсгээс бүрэн татгалзвал ”хамгаалалт” авна. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэнийг АР дамжуулжээ.
Түүний хэлснээр, Ким Чен Ын маш хүчирхэг хамгаалалт авах болно. Энэ үеэр тэр зургадугаар сарын 12-д Сингапурт Кимтэй уулзах явцад Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн асуудлаар авч хэлэлцэхгүй байх ойлголтыг өгсөн.
Хэдийгээр Хойд Солонгос дээд хэмжээний уулзалтыг өөрчлөхөөр сүрдүүлж байгаа ч түүнд бэлтгэж байгаа ажиллагаа үргэлжилсэн хэвээр болохыг тэмдэглэжээ. Трампын хэлснээр уулзалтын бэлтгэл одоо ч явагдаж, Хойд Солонгосын төлөөлөл “юу ч болоогүй юм шиг” өмнөх уулзалтандаа бэлтгэж байна. Трамп, ажил хэрэгч болгох зөвшилцөлд Ким өөрийн хүслээ үзүүлэх хэрэгтэй. “Магадгүй, тэр үүнийг хийхийг ер хүсэхгүй байж болно” гэж тэмдэглэжээ.
Ц.Пүрэвдорж