Африк, Ойрхи Дорнодын хэдэн хэцүү улсуудыг оруулахгүйгээр, ардчилсан орнууд
дотроо Монгол Улс хамгийн \”дүүрчихсэн” орон гэдэг нь хэний ч өмнө ил байдаг.
Манайхны их ярьдаг АНУ-д хүн хийж бүтээе л гэвэл гадаад, дотоод нь хамаагүй бүх
нөхцөл боломжоор хангаж өгдөг. Та хийж чадаж л байвал тэр хэрээрээ ол гэдэг
дүрэм үйлчилдэг. Манайд харин эсрэгээрээ олох тусам ихийг авах гэж улайрч, гадаад,
дотоодоор нь ялгаж, төрийн байгууллагуудын хүнд суртал, болон элдэв дарамт,
татвараар дарангуйлдаг.
Энэ байдлаараа Монгол Улс Хойд Солонгосын дараа бичигдэхийг
байг гэхгүй. Гадаад, дотоодоор нь ялгадаг бүхий л оронд дотоодын иргэдийг илүүд
үзэж, хамгийн дээд хүн нь дотоодын хүн байх ёстой гэсэн дүрэм үйлчилдэг. Харин
манайд гадаадыг дотоодынхноосоо илүүд үздэг. Үүнийг гаднынхан гайхдаг ч тэдэнд
олдсон сайхан боломжийн эсрэг үг дуугарахыг хүсдэггүй. Саяхан Оюун ухааны олон
улсын их мастер Э.Энхмөнх \”Монгол хүний оюун ухааны потенциал дэлхийд
эхний 5-д жагсдаг.
Харин эсрэгээрээ буюу ашигладаггүй
гэсэн үзүүлэлтээр бол доороосоо 5-д ордог. Монгол
залууст авьяас байгаа харин орчин нөхцөл нь дарлаад байна” гэж хэлжээ. Үүнийг ганц
Э.Энхмөнх ч хэлээгүй. Авьяас чадалтай бүхий л хүн хэлдэг. Өдгөө манайд Энэтхэгийн
алдарт \”Кастын систем” хэрэгжээд нэлээдгүй удаж байна.
Баяны хүүхэд баян,
ядуугийн хүүхэд ядуу амьдардаг энэ систем улстөр, бизнесийн салбарынхан улстөр,
бизнесээ үргэлжлүүлж, үлдсэнүүд нь өдөр хоногоо аргацаадаг манай нийгэмтэй яг
адилхан байна. Кастын системийн гол дүрэм нь ядуу хүний хүүхэд яаж ч хичээгээд
дээшээ гарч чаддаггүйд байдаг юм.