Өндрөөс унаж хүнд гэмтэл авсан ч амьд үлдсэн азтай явдал тохиолдлоо. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны орцны тавцан дээр хүн унажээ. Өчигдөр 15:47 цагт хүн унасан тухай дуудлага ирсний дагуу Аврах ангийн алба хаагчид 16:00 цагт очиж, 15 минут ажиллаж анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
54 настай Б /эрэгтэй/ нь тухайн орцны 8 дугаар давхраас орцны тавцан дээр унаж хоёр өвдөг нь хугарсан байна.