Нийслэлийн МАН-ын Бага хурал Хүүхдийн ордонд өнөөдөр зохион байгуулагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хаалттай үргэлжилж буй МАН-ын Бага хурлын үеэр “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх сониноо үнэгүй тараасан аж. Тэрээр энэ үйлдлээ “Сониноо сурталчилж буй маркетингийн нэг хэлбэр” гэж тайлбарласан байна. Түүний энэ үйлдлийг Бага хулын үеэр эмх замбараагүй байдал үүсгэх магадлалтай гэж үзэн, зохион байгуулагчдын зүгээс Цагдаагийн байгууллагад хандаж, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулжээ.