ТЕГ-аас Голомт хотхонд явуулсан тусгай ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар “Тагнуулын ерөнхий газар нь Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан 10, 11-р зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол улсын Эрүүгийн хуулийн 19-ийн 10-р зүйлд заасан тагнуул хийх гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу саатуулсан.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3-т заасны дагуу прокуророос албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хориглосон байдаг” гэсэн товч тайлбар хэллээ.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд Тагнуулын ерөнхий газар, түүний чиг үүргийг заасан бол 11 дүгээр зүйлд Тагнуулын ерөнхий газрын үүргийг заадаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3-т Прокурорын зөвшөөрлийн талаар тусгасан байдаг юм.
Сэтгүүлчид үүссэн нөхцөл байдлын талаар илүү тодруулан асууж, мэдээлэл авах гэсэн боловч ямар нэгэн хариу мэдээлэл өгсөнгүй.