УИХ-ын гишүүдийн ирц 53 хувьд хүрснээр өнөөдрийн хуралдаан эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж байгаагаас УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төсөл хамгийн ихээр анхаарал татаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг яг одоо хэлэлцэж байна. Энэ хууль батлагдвал УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар чөлөөлдөг болох юм. Хэлэлцэж буй асуудалд холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.