У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах санал хураахад УИХ дахь намын бүлгийнхээ шийдвэрийг дагалгүй эсрэг санал өгсөн гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Ардчилсан намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хасах шийдвэр гарсан. Энэ талаар Ардчилсан намаас, намынхаа бодлого шийдвэрийн эсрэг байнга ажилладаг учраас ийм шийдвэрийг гаргасан гэж тайлбарлав. Намын зүгээс гаргасан энэхүү шийдвэрийг үндэслэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгээсээ Ж.Батзанданг хасах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлснийг өнөөдөр танилцууллаа. Энэхүү хүсэлтэд, “Ардчилсан намын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай намын гишүүнчлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгээс хасч өгнө үү” гэжээ.
Энэхүү хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ.