Бүгд Найрамдах Киргизстан улсын Бишкек хотноо Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын удирдлага, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон өргөтгөсөн хуралдаан өнгөрөгч 13-14-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанд ажиглагчийн статустай Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хуралдааныг даргалсан аж.
Энэхүү хуралдааны үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ШХАБ-д элсэх саналыг дахин тавьжээ. Тэрээр, “ШХАБ-д элссэнээр эдийн засаг, бүс орнуудын хамтын ажиллагаанд оролцох боломжтой. Мөн дотоодод тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг авах боломжтой” гэсэн байна.
Харин үүний хариуд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол улс ШХАБ-д шат ахиулан оролцох эсэхийг нарийвчлан судалж байгаа. Түүнчлэн улс төр, нийгмийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байгаа бөгөөд энэхүү асуудалд монголчуудын санал бодол хуваагдмал байна. Иймээс ард түмнээрээ хэлэлцүүлэх шаардлагатай байгаа” хэмээн хариулжээ.