Лүнгийн зам буюу Атрын энэ хэсэг газар бороо орох бүрд усаар дүүрдэг хонхор. Тэгээд л бороо орохоор сүр болж орилчихоод маргаашнаас нь мартаад таг болчихдог нь гайхмаар. Жилийн жилд энэ “гамшиг” мэт зүйл давтагддаг. Энэ замыг тавхан км тойруулахад л усыг тойроод гарах боломжтой юм. Гэтэл яагаад ингээд бахь байдгаараа байгаад байдаг юм бол?
Улаанбаатараас Баян-Өлгий аймаг хүртэлх 1700км урт замд ус тогтдог ганц л хонхор байгаа. Тэр нь энэ юм. Зам тавигдахаас өмнө энэ газар нутгийн байрлал тов тодорхой байсан. Гэтэл яг тэр хонхороор замаа дайруулсан. Замаа дагаад айлууд нь ирж буусан. Хувь хүний ч, орон нутгийн удирдлагын ч, төрийн ч бүх бодлого энэ юм. Гамшиг биш шүү. Ус тогтдог хонхортоо тогтож урсдаг судгаараа урсана.