МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн хөл хориог урт, богино хугацаагаар тогтоох нь ямар үр дүнтэйг судалснаа танилцуулж байна.
Тэрбээр, Халдвар авснаа мэдээгүй, шинж тэмдэг илрээгүй байх үеийг нууц үе гэнэ. Нууц үедээ халдвар тараадаг учир хамгийн эрсдэлтэй үе. Хөл хорио тогтоосноор халдвараас сэргийлэх боломжтой.
Урт хугацаанд хөл хориог тогтоох нь үр дүнгүй. Халдвар тархалтын зүй тогтол эхний үедээ удаан боловч, 1-2 долоо хоногийн дараа халдвар эрчимтэй тархдаг. Хөл хорио уртсах тусам нөлөө харьцангүй багасдаг.
Урт хугацаанд хөл хорио тогтоосноос богино хугацаанд хөл хориод, нээгээд явах нь илүү үр дүнтэйг судалгаагаар тогтоосон. Долоо хоног гэрээс, долоо хоног ажлын газартаа очиж ажиллах зэргээр сөөлжиж ажиллах нь илүү үр дүнтэй нь харагдсан. Үүнийг албан байгууллагууд хэрэгжүүлбэл тохиромжтой. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш, шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж юм гэв.