Монгол улс 1921 оны хувьсгалаас хойш нийгмийн хэд хэдэн өөрчлөлтөөр Хятадуудыг улсаасаа албадан гаргаж байсан түүхтэй. Нэг үгээр хамгийн ойрын түүхэндээ Хятадуудыг давруулж болохгүй гэдгээ мэдэрсэн туршлагатай гэсэн үг. Гэтэл өнөөдрийн Монгол улсад бидний бүх амьдрал Хятадаас хараат болж. Худалдан авалт болон ахуйн хэрэглээний зүйлд ч бид Хятадуудаас хараат болсон байна.
Та эргэн тойрноо нэг хараад үздээ. Хятад улсад үйлдвэрлээгүй нэг ч зүйлийг олж харахгүй. Бид ийм л хараат болсон байна. Урьд бид Орос гүрний бүхий л зүйлсийг амьдрал ахуйдаа хэрэглэн байсан. Хятад бараа чанаргүй гэсэн мөртлөө дэлгүүрийн лангуу дүүрэн Хятад бараа өрөөтэй хэвээр л байна.
Ийм нийгэмд амьдарч байгаагаа мөн л төр засгийн буруу бодлого хэмээн тайлбарлах биз. Одоо бид барилгаа барьж чадахгүй, хоол хүнсээ хийгээд идчихэж чадахгүй, ахуйн бүх төрлийн барааг заавал Хятадаас зөөдөг, чанаргүй гэж \”уулга” алдах хэрнээ л хэрэглээнээсээ хасч чадахааргүй \”автаж”. Хятад орны бодлого ч байж мэдэх. Үүгээр ч зогсохгүй говийн ганц айлд хятад ноёнтой болж, эрлийз хүүхэд төрж, зарим суманд юань-р гүйлгээ хийж, хятад хэл үзэж байна.
Бидний амьдралд Хятад улс яагаад ийм их нөлөөтэй болж орхив. Дэлхийд нэг тонн нүүрс 200 ам.доллараар зарагдаж байхад бид 40 хүрэхгүй ам.доллараар урд хөршид зарчихаж байгаа нь энэ орны нөлөө манай бодлого боловсруулагчдад хэрхэн нөлөөлж байгааг харуулсан илхэн зураглал.
Эрүүл мэнд, боловсрол, хүн ам зүй гээд бүхий л зүйлд урд хөршийн нөлөө хамгаас их хэвээр байна. Мөн өндөр хүүтэй ихээхэн хэмжээний зээлийн тухай яригдаж, хэрэв ирээдүйд төлж чадахгүйд хүрвэл хэмээн \”онилон” харсан газартай байдаг болж.
Говийн нэгхэн хэсгийг бид Хятадуудад өгөх юм байх. Зээлээ төлж чадахгүйд хүрвэл гэдэг нь \”төлж чадахгүйд хүргэж чадвал” гэсэнтэй агаар нэгэн.
Бид түүхэндээ Хятадуудыг номхоруулж, дарж явсан гэхээс төрийнхөө бодлогод нөлөөлөх хэмжээнд хүртлээ \”мандуулаагүй” юм.
Бид түүхэндээ Хятадуудыг номхоруулж, дарж явсан гэхээс төрийнхөө бодлогод нөлөөлөх хэмжээнд хүртлээ \”мандуулаагүй” юм.
Харин одоогоор бидний амьдрал ахуйд Хятад юм бүхнээр дутаагүй байна. Дутсан ч Монгол арга ухаанаараа бид амьдраад л байх болно. Орос ахан дүүсийн харилцааг бид яагаад Хятад орны нөлөөгөөр сольчихсон юм бэ. Сайн сайхан гэх бүх түүх Орост байсан шиг, муу муухай бүхний \”дээд” Хятад нэртэй холбогдох юм. Үнэндээ бидний амьдрал Хятад улсаар дутах уу. Монголчууд бидэнд муу муухайгаасаа салчих зориг бий юу. Түүхэндээ бол байсан одоо харин яах бол? Эсвэл улс төрийн нөлөөлөл нь ард түмний амыг барих уу?
Үндэстэн агентлаг