Эрдэмтэн, судлаачид “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг Чин гүрнээс өмнөх үеийн буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн XVII зууны Монголын хосгүй бүтээлд тооцдог.
Монгол үндэсний их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн Цогт хун тайжийн олноо Дуутын хар чулууны бичээс хэмээн алдаршсан энэхүү соёлын биет өв өдгөө Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт оршдогбөгөөд Лигдэн хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг харуулсан түүхэн бүтээл юм.
2021 онд Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо Үндэсний номын санд хуралдах үеэр “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өвийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэхүү Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламжийг гардуулах ёслол, хэлэлцүүлэг өнөөдөр Чингис хаан үндэсний музейд зохион байгуулагдсан юм.
Өвгө дээдсээс өнөө цагийнхан өвлүүлэн үлдээсэн соёлын өвүүдийг хайрлан хамгаалж, судлан шинжилж, ирээдүй хойч үедээ сурталчлан мэдүүлэх зайлшгүй шаардлага өнөө цагт тулгарч байгааг эрдэмтэд энэ үеэр онцолж байв.
ЮНЕСКО-гийн Баримтат өвийн олон улсын жагсаалтад манай улсын долоон баримтат өв бүртгэгдсэн байдаг.
Тухайлбал
- 2011 онд Лувсанданзаны “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”
- 2017 онд “Данжуурын гэрэлт хөшөө”
- 2023 онд “Цогт хунтайжийн хадны бичээс” зэрэг юм.