Өглөгийг монголчууд буяны үйлс гэдэг. Монголчууд бол өглөгч улс. Өглөгийг бусдад буян санаж өгдөг. Өглөгийг харамын сэтгэл санаж өгвөл нүгэл болдог гэж монгол хүн үздэг билээ. «Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал», «Хүнд тусалбаас өөрт тус» гэсэн ардын үгтэй. Харамгүй сэтгэлээс өгвөөс юухан ч гэсэн өглөг болдог. Хэрвээ харам сэтгэл төрвөөс уулын чинээ алт өгөх нь туулайн чинээ чулууг чинь сэтгэлээс өгснөөс ч дорд буюу. Өглөгийн дотор мартах өглөг гэж бас буй. Энэ нь ерөөс хүмүүн сэтгэлийн үүднээс хандах хандлагыг хэлж байгаа юм. Өглөг нь эдийн, сэтгэлийн, номын гэсэн гурван янз байна. Энэ бүхний дотроос номын өглөг нь хамгийн дээд хийгээд буяны мөр нь цаглашгүй ажээ.