Уурхайн ажилчид ээлж солих болон орон нутгийн нислэгийн талаарх мэдээллийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян өглөө.
Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны арванхоёрдугаар 18-ны 06:00 цаг хүртэл гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой.
Тэрбээр “Дээрх хязгаарлалтад орон нутгийн нислэг мөн орно. Өөрөөр хэлбэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна. Ингэхдээ Зам тээврийн яамнаас зөвшөөрөл авч нислэгийг зохион байгуулна.
Уурхайн ажилчид ээлж солих ажлыг 10 хоногийн өмнө зохион байгуулсан. Ээлжийг 28 хоногийн хугацаанд нэг удаа сэлгэхээр шийдвэр гарсан. Ээлж солихтой холбоотой асуудлыг Уул уурхайн яаманд тавьж, нэгдсэн зохион байгуулалтаар шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.