Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Сүүдрээр гэтэгч” уран сайхны киноны нээлт өчигдөр /2022.01.13/ “Prime Cineplex” кино театрт боллоо.
Кино багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Сүүдрээр гэтэгч” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Э.Пүрэвжаргал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав.
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Пүрэвжаргал “Үргэлж намайг дэмждэг хайртай гэр бүл, үнэнч найзууддаа, хүндэт хамт олондоо болон урам зориг, эрч хүчээр дүүргэдэг үзэгчиддээ маш их баярлалаа. Итгэлийг нь алдахгүй үргэлж хичээж ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “37-р точка”, “Аdmin Z”, “Ороолон”, “Харанхуй хад”, “Хөхөөний үүр”, “Тусгай 7-р тасаг”, “Хэлгүй жим”, “Бүтэн амьдрал” ОАУСК, “30 өдөр 30 секс”,“Үүлэн хээтэй орчлон”, “Дархлаа”, “Шинэ жил”, “Хиртээгүй сарнай ”зэрэг 20 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрд тоглосон авьяаслаг уран бүтээлч билээ.