МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг Нийслэлийн Прокурорын газраас өчигдөр яллагдагчаар татлаа.
Түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11-р сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Прокурорын шийдвэрийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд яллагдагч Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.
Т.Дүүрэн нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлээд байсан юм. Ерөнхийлөгчийг сонгох хурал яш одоо болж байна.