Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ин гэргийн хамт, БНХАУ-ын тэргүүн Си Зинь Пинд дахин сонгогдсонд баяр хүргэхээр хятадад айлчилж байгаа бөгөөд Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэхээр ирсэн талаар “Синьхуа” агентлагийн мэдээллээс иш татан дамжуулжээ.
Хоёр улсын тэргүүнүүд дэлхийн болон бүс нутагт өрнөж байгаа асуудал түүнчлэн БНАСАУ ба Хятадын хоорондох харьцааны талаар авч хэлэлцсэн байна. “Бид БНАСАУ-аас ирсэн төлөөлөгчидтай цаашид хийх ажлууд болоод хамтдаа урагш хөдлөхийн тулд хамтран ажиллахыг хүсэж байна”- бид хоёр улсын хоорондох харьцааг эрүүлжүүлж урт хугацаагаар хамтран ажиллах бөгөөд манай хоёр орны ард түмэнд болоод хоёр улсад ашигтай байх болон бүс нутгийг хөгжүүлэх, тогтвортой, тайван байх үндсийг тавих болно”-гэж Си Зин Пин хэлжээ.
Агентийн мэдээллэснээр Ким Чен Ин дараагийн удаа АНУ-ын тэргүүн Дональд Трамптай уулзахад бэлэн гэдгийг дахин баталлаа. Мэдээлэлд БНАСАУ-аас нууцлаг галт тэрэгний талаар дурьдаж байсан нь Ким Чен Ин Бээжинг орхин явсаныг мэдээллэсэн бололтой гэж нэмэлж мэдээллээ.
Ц.Пүрэвдорж