Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудлаар НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр зарлагдсан. Хуралдааны эхэнд НИХТ дахь АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан. Үүний дараа МАН-ын бүлгээс 10 минутын завсарлага авч асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Завсарлага дуусч, хурал эхэлмэгц АН-ын бүлгээс дахин хоёр цагийн завсарлага авах хүсэлтийг гаргалаа. Харин хурал даргалагчийн зүгээс асуудлыг яаравчлан хэлэлцэхийн шаардаж, төлөөлөгчдөд нэг цагийн завсарлага өглөө. Төлөөлөгчдийн маргаж буй шалтгаан тооллогын комисст хэнийг дэвшүүлэх вэ гэсэн асуудал байв. МАН-ын бүлгээс тооллогын комиссоо өргөн барьсан. Мөн АН-аас энэ комисст хүнээ нэр дэвшүүлэх саналыг хүргүүлсэн. Гэвч АН-ын бүлэг завсарлага хүссэнээр өнөөдрийн хуралдаан гурав дахь удаагаа завсарлаж байна.