ОХУ-ын Улаан-үд хотноо дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 5-ны өдрүүдэд “Орос-Япон ЕвроАзи”-ийн балетын анхдугаар тэмцээн болж өнгөрлөө. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд Монголын балетын жүжигчид амжилттай оролцож найман медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Монгол улсыг төлөөлж оролцсон УДБЭТ-ын балетын жүжигчид сонгодог бүжгийн төрөлд Д.Даваадорж, Б.Марал нар алтан медаль, Х.Гантулга мөнгө, Үндэсний бүжгийн төрөлд Х.Галтулга, Б.Мөнхжин нар мөнгөн медаль хүртсэн байна.
Харин Монгол улсын консерваторын сурагчид болох Лхагвасүрэн, Долоонням, Энхжин нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоожээ.
Энэхүү тэмцээний үеэр монголын балетын жүжигчдийн ур чадвар мэдэгдэхүйц өссөнийг олон улсын шүүгч мэргэжилтнүүд үнэлсэн байна.