Говийн нийт нутгаар өргөн тархсан. Тааныг бодвол илүү хөх, амт нь илүү аагитай. Бут бутаараа ургаж 20см хүрэх тохиолдол бий. Мэдээж илүү шүүслэг. Говийнхон хоолондоо амтлагч болгон хэрэглэдэг.
Хөмүүлийг даршлаад хадгалж, жилийн турш хэрэглэнэ. Хурц амттай, хоолонд сайхан амт оруулдаг. Түүж авч нойтноор нь нүдэж няцлаад аарцтай хольж хатаагаад хавар хоолонд хэрэглэнэ. Үүнийг Зоодой гэнэ. Эрт цагт настай болон бага насны хүүхдүүд хаврын улиралд хоол тэжээлийн дутагдалж орж, сульдаж ядрах, буйл үрэвсэх, чийг баам өвчин тусах үед Зоодой өгч эмчилдэг байжээ. хүн болон малын хүнс тэжээлийн гол ургамал юм.
Шим тус: Хомхой долоох, амны шарх /угааж шавшина/, хоолой өвдөх, ангина /өдөрт 6-8 удаа зайлна/, хий ханиалга, бронхит, хамрын шуухитнаа, вирусын ханиад, томуу, хоолой горойх, уушигны үрэвсэл, чийг бам, турах, чихрийн шижин, судас тостон хатуурах, цус багадалт, ЦДИ, “С”, “В-1” аминдэмийн дутагдал, алаг морьт, архаг ядаргаа, нойр хулжих, бэлгийн чалх, эрчүүдийн үргүйдэл, ХГЗӨ, бөөр чулуужих, бүдүүн гэдэсний ба түрүү булчирхайн үрэвсэл, өтгөн хатах, яс, махны бэртэнгэнд хэрэглэнэ.
Үйлдэл: Цус төлжүүлэх, цусны нөжрөлтийг задлах /fibrinolytic (clot-removal) action/, цусны холестерин бууруулах, цусны эргэлт, дархаа, биеийн эсэргүүцэл, хоолны шингэцийг сайжруулах, хүйтэнд өлчир болгох, нян, вирус, мөөгөнцөр, шимэгчдийг устгах, яс бэхжүүлэх, бие махбод цэвэршүүлэх /Depurative/, залуужуулах /rejuvenating power/, хорт хавдар, хүүхдийн мэдрэлийн нугас судасны гажиг төрөлт /neural tube defects/, цус харвахаас сэргийлэх, элгэнд хуримтлагдсан өөх тосыг хайлуулах эмийн үндсэн үйлдэлтэй.
Арга: Хөмүүлийг буцлам халуун усанд идээшүүлж угааж шавших, хоолой, амаа зайлж болно. Хоол амтална. Дүрлэг хийж болно. Удаан чанавал амт, чанар нь алга болно.
Буриад хоолны жор: Сүүнд хөмүүл, гурил хийж чанаад, давс, өрөм, шар тосоор амталж иднэ.