2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр \”НАТО\”-ийн 29 дэх гишүүнээр зүүн өмнөд Европ орших Монтенегро улс элсэж орлоо. 1949 онд анх 12 орон хамтарч ЗХУ-ын эсрэг Умард Атлантын гэрээний байгууллага буюу цэргийн эвслийг байгуулсан билээ. Тэр цагаас хойш уг эвсэлд 17 улс орон шинээр нэмэгдэж ороод байна.
Та бүхэнд НАТО-ийн гишүүн хэрхэн болдог тухай хамгийн энгийн байдлаар тайлбарлах гээд оролдоё.
Эхний алхам: Гишүүн болохын өмнө доорх зүйлсийг харах ёстой гэнэ. Үүнд:
– Тухайн улс нь газар зүйн байрлалын хувьд Европ тив оршдог.
– Ардчилал хөгжсөн.
– Евро-Атлантын бүс нутгийн аюулгүй байдалд өөрийн хувь нэмрийг оруулах боломж болон хүсэл сонирхолтой байх ёстой гэнэ.
Хоёрдугаар алхам. Эхний алхамд заагдсан шаардлагууд бүрэн хэрэгжсэний дараа тухайн улс нь \”Гишүүнчлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө\” гаргах ба уг төлөвлөгөөнд батлан хамгаалах, цэрэг зэвсэг, улс төр, хууль эрх зүйн талаар ямар ажлууд хийгдэх талаар тодорхой тусгаж өгдөг ажээ. Гэхдээ ийм төлөвлөгөө гарган, түүнийгээ хэрэгжүүлж эхэлснээр НАТО-ийн гишүүн болсон гэж тооцож болохгүй.
Гуравдугаар алхам. Үүний дараа НАТО-ийн гишүүн болоход шаардлагатай улс төрийн болон батлан хамгаалах салбарын яриа хэлэлцээрүүд хийгдэж, зарим өөрчлөлт шинэчлэлтүүд явагддаг. Яриа хэлэлцээрийн явцад тухайн улс нь НАТО-ийн эрх, үүргийг хүлээн зөвшөөрч, зарим хийгдэж амжаагүй ажлуудыг гүйцээж хийх талаар амлалт өгдөг.
Дөрөвдүгээр алхам. НАТО-ийн гишүүн улс бүр эвслийн зүгээс тавьсан шаардлагыг хангаж байгаа тухай протоколд гарын үсэг зурах ёстой.
Тавдугаар алхам. Хамгийн сүүлд тухайн улс нь НАТО-ийн гишүүн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн баримт бичиг үйлдэж, түүнийгээ ардчилалын замаар баталгаажуулах ёстой болдог. Зарим улс бүх нийтийн санал асуулга явуулдаг бол нөгөө хэсэг нь зөвхөн парламентийн шийдвэрээр гишүүн болдог гэнэ.
Р.Энхболд