Японд шинэ
жилийн баярын үеэр уламжлалт цагаан будааны бялуу идсэн хоёр хүн нас барж, хэд
хэдэн хүний биеийн байдал мууджээ. Хүний эрүүл мэндэд хоргүй боловч жил тутам энэ
төрлийн бялуунаас болж хэд хэдэн хүн амь насаа алддагийг албаны хүмүүс
анхааруулж байна.
нэрээрээ алдартай уг бялуу нь зөөлөн, зажлууртай цагаан будаагаар хийсэн
бөөрөнхий талх юм. Үүнийг хийхдээ эхлээд будааг жигнэж болгоод нухсаны дараа наалдамхай
болохоор нь хэвэнд оруулан Мочи болгож жигнэдэг. Япончууд уламжлалт шинэ жилийн
баяраа тэмдэглэхдээ энэхүү бялууг ногооны цутан шөлтэй хольж иддэг аж.
Гэтэд
зажлууртай, наалдамхай бөмбөлгөн бялуу нь нэг хазалтаас арай том байдаг тул залгихын
өмнө зажлахад нэлээд төвөгтэй байдаг гэнэ. Ялангуяа хүүхдүүд, өндөр настнууд цагаан
будааны бялууг идэхэд тун хүнд байдаг аж. Хэрэв сайтар зажилж чадахгүй бол бялуу
амархан гулгаж, хоолойд тээглэн амьгал боодог учраас ийнхүү олон хүний аминд
хүрдэг байна.
Японы
хэвлэл мэдээллийнхний дамжуулж буйгаар шинэ жилийн үеэр цагаан будааны бялуу
идэж байгаад ийнхүү амьсгал боогдож эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 90 хувь нь
65-аас дээш насныхан байдаг аж. Тиймээс \”Цагаан будааны бялууг зажил, зажил,
зажил. Болохгүй бол хэдэн хэсэг жижиглэн хэрчиж байгаад ид” хэмээн албаны хүмүүс анхааруулж байна.
Гэхдээ жил
ирэх тусам энэхүү бялуунаас болж амиа алддаг хүүхэд, настангуудын цөөрчээ.
2014-2015 онд ес, 2016 онд нэг, 2017 онд хоёр хүн нас барж, хэд хэдэн хүний
биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгджээ.
Б.Болормаа