• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 3
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт тавьсан хилийн хоригийг хэвээр үлдээлээ

    Төв шуудангийн уулзварыг хаасан учир Энхтайвны өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө

    Энэ аравдугаар сар ихэнх нутгаар олон жилийн дундажаас дулаан байна

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Энэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхаарууллаа

    Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орж ирсэн баавгайг нойрсуулж суурьшлын бүсээс гаргалаа

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

    И-Баримт хуурамчаар үйлдэж, урамшуулалд хамрагдан 316.2 сая төгрөгийг хууль бусаар авчээ

  • Улс төр
    О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

    О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

    Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

    “Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

    Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөрт ₮6 тэрбумын нөхөн олговор олгожээ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

No Result
View All Result

Сэтгэл нь Монгол, алдар нь сүм болон мөнхөрсөн хичээнгүй Амарлингуй хатан

by
2018-05-08 10:38
in Түүх, уламжлал
1
Сэтгэл нь Монгол, алдар нь сүм болон мөнхөрсөн хичээнгүй Амарлингуй хатан
SHARETWEET

Үнэн сүсэг бишрэл төгссөн Очрай бат сайн хаан хэмээн алдаршсан халхын Түшээт хан Чахундоржийн ач, дархан чин ван Дондовдоржийн хатан Чингүн нь манжийн Энх Амгалан хааны охин байв. Чингүн хатныг хичээнгүй Амарлингуй гүнж гэдэг байсан бөгөөд манж нэр нь Гингтүн элхэ гэдэг байжээ. Чингүн хатан улаагчин үхэр жил буюу 1697 онд Энх Амгалан хааны зургадугаар охин болж төржээ. Манжийн хаан энэ гүнжээ чин ван Дондовдоржид хатан болгон зарлигаар хайрлажээ. Дондовдорж эцэг Галдандоржийнхоо хэргэмийг залгамжлан, чин ванд өргөмжлөгдөхдөө, төвд оронд манжийн хааны өмнөөс тэрслэн хөдөлсөн самууныг дарах зэрэг хэрэгт оролцон, багагүй нэр нүүр олсон нэгэн байв. Гүнж багаасаа ухаалаг сэргэлэн өссөний дээр манжийн хааны ордонд төрөл бүрийн ухаанд төгс мэргэшсэн тусгай багш нараар хичээл заалгаж, эрдэм номын хэрэгт зэгсэн боловсорчээ.

Чингүн хатан анх бэр бууж ирэхдээ хасын цагаан царайтай, өтгөн хар хөмсөгтэй, гоолиг туранхай биетэй, хэн бүхний сэтгэлийг татах эелдэг ялдам ааштай нэгэн байсан бөгөөд чин ван Дондовдорж манжаар ярихгүй, гүнж монгол хэл мэдэхгүй тул анхандаа хоорондоо хэл нэвтрэлцэхгүй байсан болов ч эр эм болохоор төдөлгүй бие биеэ ойлгон мэдэлцэх болжээ. Гүнж төрөлхийн сэргэлэн хүн тул монгол нутагт ирээд ордны охидтой дотночлон танилцаж, өдөр бүр ярилцсаар монгол хэлэнд ус цас болсон байна. Харьд одуулсан гүнж нараа өрнө, дорны ямарч хаант төрөөс заавал ямар нэгэн улс төрийн захиа даалгавар өгч явуулдаг нь нууц биш нэгэнт хэлбэржин тогтсон ёс байжээ. Энэ утгаараа манжийн төрөөс гадаад монголын төрийг засах явдлын яамаар дамжуулан, гүнжийг ар халхад явуулахдаа: “Монгол газар дайчин улсын төрд тэрсэлсэн өчүүхэн төдий сэжигтэй байдал илэрвэл, цаг тухайг алдалгүй Хүрээний манж сайдад яаралтай мэдэгдэх хэрэгтэй” гэж нууц даалгавар өгч явуулсан байх талтай ч Чингүн гүнж нөхөртөө хайртай, монголд элэгтэй байжээ. Гүнж Дондовдоржийн хатан болоод гурван хүүхэд төрүүлж өсгөжээ.

Чингүн хатан халхын хамгийн өндөр сурвалжит Түшээт ханы залгамж, язгууртан хүний гэргий болсны хувьд, нөхрийнхөө удам угсааг хүндэтгэн дээдэлж, хүүхдүүдээ ч тэр ёсоор сурган хүмүүжүүлэхдээ, тухайн үеийн төрийн албан ёсны хэл байсан манж, хятад хэлнээс гадна монгол бичиг, ёс заншил, түүх соёл зэрэг эрдмийг заах багшийг тусгайлан сонгож авчээ. Чингүн гүнж эцгийнхээ хан суурийг зүй ёсоор залгахын хувьд том хүү Рэнцэндоржоо өсгөхдөө онцгойрон анхаарч, өөрийн эцэг манжийн Энх Амгалан хааны зээ гэхээс илүү Чингис хааны шууд удмын сурвалжит язгууртан хүн гэдгээ илүү мэдрээсэй гэж хүсэхдээ, түүнд багаас нь монгол номын багшаас гадна, шууд асран хүмүүжүүлж, байнга дэргэд нь байх монгол өрлөг эхийг томилж, өөрөөсөө илүүтэй түүний нөлөөнд өсгөж, жинхэнэ монгол язгууртан болгон төлөвшүүлжээ. Рэнцэндорж ч энэхүү өрлөг буюу хөхүүл монгол эхдээ төрсөн эхээсээ өөрцгүй хайртай байж, түүний багаас хүүрнэн өгүүлсэн зүйр цэцэн үг, үлгэр оньсого, түүх цадигийг дуртайяа сонсож, өөрийн шууд өвөг удам болох Чингис хааны үйл хэрэг, удам судар, халх манжид дагаар орсон учир шалтгаан зэргийг нарийн ухаж мэдэх болжээ.

Ийнхүү Рэнцэндорж манжийн хааны зээ хүү, харьяат хамжлага гэхээсээ илүүтэй ааг омог, нэр төрөө дээдлэгч монголын сурвалжит язгууртан болж төлөвшжээ. Гүнж хүүхдүүдцээ мэдээжээр манж хааны язгуур утсаа хэрхэн гарч, хэрхэн хүчирхэг болсон, хятад орныг хэрхэн байлдан эзэлсэн, өөрийн эцэг Энх Амгалан хааны тухай ч чамгүй ярьж: “Урагш нэг алхаад хойшоо харах хэрэгтэй” хэмээн сургаж, “Богдын сургаалыг сэнхрүүлэн бадраасан бичиг”, “Энх Амгалан хааны бодлогын бичиг” зэргийг эхээр нь өгч уншуулж судлуулдаг байжээ. Гэхдээ эдгээр нь тухайн үедээ дайчин гүрний гэрийн нууц чухал бичигт тооцогддог учраас хүн бүрт уншуулдагтүй, харин хааны зээгийн хувиар үзэж болдог байжээ. Рэнцэндорж багаасаа манж, хятад бичигт боловсорсон учир Энх Амгалан хааны бодлогын бичгийг түгдрэлгүй уншиж, нэвтэрхий сайн мэдэх болсноор Энх Амгалан хаан ойрад, халхын хямралыг зориуд дэврээж, өөрийгөө халхыг авран хамгаалагч дүр үзүүлэн, эцсийн бүлэгт ойрадыг ганцаардуулан, халхыг өөрийн эрхшээлд оруулсныг ухаж мэджээ. Рэнцэндорж хожим төрийн алба хаах болсон үеэсээ, манж нарын бодлогыг бүрч нэвт мэдэх болжээ.

Чингүн хатан ийнхүү нөхрөө бага хатан буулгахаас өмнө гурван хүүхдийн эцэг эх болсноо санаж, Дондовдоржийг хаяа манж нарыг таалахгүй муулах үг гаргахад нь нам дарах буюу анзаараагүй дүр үзүүлдэг байжээ. Гэвч энэ нь хааны ордонд зарим талаар илэрч мэдэгдэн, зэмлэл хүртэхэд хүргэв. Тухайлбал: Манжийн эзэн хааны зарлигаар чин ван Дондовдоржийг эрх нөлөөгөө ашиглан, гадаад улс буюу хаант Оростой зөвшөөрөлгүй дур мэдэн харилцав гэдэг шалтгаанаар Түшээт ханы хэргэмийг эвдэж, сул ван болгохдоо Чингүн хатныг энэ мэт ноцтой явдлыг цаг тухайд нь мэдэгдээгүй хэмээн зэмлэл хүртээсэн байна. Энэ явдалд дургүйлхсэн Дондовдорж: “Би монголын хан хөрш улстай найртай сайхнаар харилцахад юунд үл болох билээ. Энэ чинь түмэн улсын ашид тогтоосон ёс биш билүү” хэмээн гоморхож байжээ. Гүнж явдал учрыг хангалттай мэдэж байсан ч, хаан эцгийнхээ үгийг дагахаас илүүтэй нөхрөө төрд ял халдаж, гурван хүүхдэд балаг болуужин хэмээн болгоомжилж, элдэв хурц яриа нь хааны ордонд хүрүүзэй хэмээн нөхрөө ятган хорьдог байжээ.

Цагийн аясаар гүнжийн нас өндөр болж, залуу үеийн идэр жавхаа нь алдагдах үед халх төдийгүй, бүх монгол даяар өндөр нэр хүндтэй Өндөр гэгээний дараах дүрийг тодруулах шаардлага гарч байгааг хааны ордонд ойр, улс төрийн гүн гүнзгий мэдрэмжтэйн хувиар ухаж мэджээ. Гэвч тэрбээр нэгэнт хүүхэд төрүүлэх нас боломж нь өнгөрсний дээр, халх даяарт шүтэгдсэн их хутагт цэвэр монгол цусны байх нь зохимжтой, тэр хүүхэд өөрийнх нь нөхрийн үр байвал бүр ч сайн хэмээн тооцоолсны үндсэн дээр нөхөртөө: “Чи монголын ноён болохоор монгол хатантай байх ёстой. Танай Чингис хаан нэгэн моринд хоёр эмээл тохож болохгүй, харин нэгэн эр хэдэн ч эхнэр авч болно гэсэн биш билүү” гэх зэргээр ятган ухуулжээ. Хатныхаа үгийг дагасан Дондовдорж ноён Чингисийн угсааны хаад ноёд өөрсдийн овгоос биш харь овгоос хатан буулгах заншлыг дагаж, хотгойд нутгаас Даш тавнангийн охин Баяраа бүсгүйг хатан буулгажээ. Гэхдээ Дондовдорж Бээжинд жасаалж байгаад буцахдаа гэрээ дайралгүй, шууд Хөвсгөл нутагт ороод Баярааг авсан нь басхүү улс төрийн учир шалтгааныг ойлгож яаравчилсных байжээ.

Өндөр гэгээний хойд дүрийг эрхбиш итгэвээс зохих хүний гэрт тодруулах хэрэгтэй, тэр нь өөрийн хүргэн буюу эфү, халхын хамгийн сурвалжит язгууртан Дондовдоржоос өөр хүн байж таарахгүй тул Энх Амгалан хаан түүний залуу хатнаас төрсөн хөвгүүнийг халхын шашны тэргүүн Жавзандамбад өргөмжлөхыг бодсон байна. Үнэхээр ч хааны зараалаар удалгүй баруун зуугийн мэргэд эфү Дондовдоржийн багахатнаас төрсөн хүү өндөр гэгээний хойд дүр гарцаагүй мөн хэмээн тодруулжээ. Тэгээд хөвгүүнд Лувсандамбийдоном хэмээн нэр өгч, хараахан нялх учир нас хүрэхэд сая хутагтын ширээнд залсан байна. Дондовдорж шинэ хатан авч, бас нуган үр төрж, тэр нь халх нийтийг тахин шүтэгдсэн Жавзандамба хутагт болсонд, халхын хаадын дотроос хамгийн нүүртэй хүн болжээ. Дондовдорж ноёны хотгойдоос авсан Баяраа хатан нь Чингүнжавын садан төрөл байх өндөр магадлалтай юм.

Гүнж өөрийн санасан санаа гүйцэлдсэнд ихэд баярлан, хутагтыг сайхан асран хүмүүжүүлж, өөрийн хүүхдүүд тэр тусмаа Рэнцэндорж хүүтэйгээ илүүтэй дотносуулж, эрдэм номд шамдан сургахад ихээхэн анхаарч байжээ. Тэрбээр энэ зорилгоор хүүгээ бага хатан Баяраагын орд руу байн, байн явуулдаг байжээ. Өөрийн хүч нөлөө, эрх сүртэй эцэг хаан болон манж удам угсаанаасаа илүүтэй, хадамлаж очсон эр нөхөртөө үнэнч, монгол нутагт хайртай болсон Чингүн хатны нөлөөгөөр, түүний төрсөн тэлсэн хүүхдүүд нь хожим Амарсанаа Чингүнжав нарын удирдлагаар өрнөсөн монголын эрх чөлөөний төлөөх тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал Рэнцэндорж Энх Амгалан хааны даалгавраар Амарсанааг Бээжин хүргэх замдаа суллан тавьсан нь баруун Монголд манжийн эсрэг тэмцлийн гал өрнөх боломжийг бүрдүүлсэн бол хоёрдугаар богд Жавзандамба хутагт нь хотгойдын Чингүнжавын халхад өрнүүлсэн бослогыг дэмжин зоригжуулж байжээ.

Чингүн хатан нас барахдаа: “Миний цогцсыг дотор газар аваачих хэрэгтүй. Би монгол хүний гэргий учир нэгэнт монгол хүн болсон. Намайг монгол газар оршуулах хэрэгтэй” гэж гэрээсэлсэн байдаг. Ийнхүү гэрээс ёсоор Түшээт ханы нутгийн Сарьдагийн нурууны өврөөс эх авсан, Гурван Баян гэдэг голын зүүн Баяны баруун этгээд, салхи шуурга үздэгтүй нөмөр дулаан, ногоон ой мод жимсний төрлөөр хүрээлэгдсэн бахдаж ханашгүй үзэсгэлэнтэй толигор сайхан талбай дээр гүнжийн шарилыг оршуулан, дээр нь гоё сүм барьж, тоосгон хэрмээр хүрээлүүлсэн байна. Эхийг оршуулах ажлыг Рэнцэндорж эцгийн хамт удирдан гүйцэтгэхдээ, гол сүм хөх тоосгоор хийсэн жигүүрийн хоёр жижиг сүм бариулжээ. Сүмийн урд талд том мэлхий чулуун дээр суурилсан гэрэлт хөшөөн дээр манж үсгээр “Хичээнгүй Амирлангуй улсын гүнж” хэмээн сийлсэн байна. Тэнд тахилгын асар оройт их сүм, гүнжийн булшны бунхан сүм, зочдын байрлах байшин барьж, хэрмэнд Бээжин маягийн асарт гоё урлагтай том хаалга хийсэн байна. Гүнжийн сүмийг хамгаалах тусгай нэгэн хэсэг отог хүмүүсийг томилж, тэдгээр хүмүүсийг сумчин отог гэж нэрийджээ. Энд долоо хоног бүр хурал хурж, улиралд нэг удаа Богдын хүрээнээс лам нар ирж, Балдан Лхам хурж, сахиус залдаг байжээ. Мөн тэрхүү сүм байрласан Дархан засгийн хошууны дээд өвөг ноёдод манжийн хаанаас өвөр хошууны Хөххотын ойролцоо тусгай хэсэг газрыг хишиг болгон хайрлаж, тэр газарт тарьсан гурил будааг ирүүлдэг байжээ. Бас Хичээнгүй Амарлингуй гүнжийн сүмийн тайлгын боов, чихэр жимс тэндээс ирдэг байв.

Тэрбээр монгол хүмүүст, хайртай монгол газар нутгийн байдлыг хэвээр сахиулах эрмэлзэлтэй байсан тул монголчууд ихэд хүндэтгэн дээдэлдэг байжээ. Одоогийн Тэрэлжид ууланд байх жижиг сүмийг хүмүүс Гүнжийн сүм гэж хүндэтгэн нэрийддэг нь угтаа Халхын Түшээт хан Дондовдоржийн их хатан, манжийн Энх Амгалан хааны охин хичээнгүй Амарлингуй Чингүн хатны дурсгалаас улбаатай бөлгөө. Гэхдээ жинхэнэ сүм нь Тэрэлжээс нилээд хойхно ой модон дотор туурь балгас нь үлдсэн байдаг нь бидэнд хэдэн зууны өмнө болсон түүхийг өгүүлэх мэт ажгуу.

Шийрэвдорж Насанбат

ShareTweet

Related Posts

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ
Онцлох мэдээ

2026-10-02 19:41
О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна
Улс төр

2026-10-02 19:32
Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ
Онцлох мэдээ

Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

2026-10-02 13:57
}

Шинэ мэдээ

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед бүлгийн хурал дээр хэлэлцээд эцэслэнэ

by undesten
2026-10-02 19:41
1

О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

О.Батнайрамдал: Онтрэ компани Монголын татварын алба руу 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн байна

by undesten
2026-10-02 19:32
0

Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

Г.Дамдинням: Их бага гэхгүй шатахуун өгч байгаа бүх улстай гэрээ хийнэ

by undesten
2026-10-02 13:57
1

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна

by undesten
2026-10-02 13:16
0

Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

by undesten
2026-10-02 12:40
0

Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт тавьсан хилийн хоригийг хэвээр үлдээлээ

by undesten
2026-10-02 12:24
0

Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

by undesten
2026-10-02 12:08
0

Төв шуудангийн уулзварыг хаасан учир Энхтайвны өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө

Төв шуудангийн уулзварыг хаасан учир Энхтайвны өргөн чөлөөг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөлөө

by undesten
2026-10-01 18:14
1

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

by undesten
2026-10-01 17:54
0

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

by undesten
2026-10-01 12:07
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай