“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын /2025.02.04/ сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Монгол гэр шал, үүд, тооноороо дулаан алддаг. Орон сууцны дулаалгыг сайжруулснаар дулаан алдалт 60 хувиар буурна гэсэн судалгаа байдаг.
Хэрэглэгчдийг төлөвшүүлье.
Ямар ч түлш байсан зөв ашиглаж чаддаг байх ёстой. Тавантолгой түлшийнхэн айлаар явж гал түлэхийг зааж байгаа харагдах юм.
Юу гэсэн үг вэ. Монгол хүн гэртээ гал түлж чадахгүй болсон юм уу? Хөх нүүрсээр түлш хийвэл сайжруулсан түлш болно. Өнөөдрийн нүүрсээр хийсэн түлш бол зүгээр шахмал түлш юм.
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Өргөн хүрээнд олон шийдлээр явахгүй бол асуудал шийдэгдэхгүй. Түлшийг сайжруулах ёстой. Нийслэлд 50 мянган айлын зуух шаардлага хангахгүй байна. Энэ айлуудын дийлэнх нь төлбөрийн чадваргүй байна. Сая нийслэл зуухаар хангах шийдвэр гарсан ч цуцлагдлаа. Дулаалга хийе гэхэд дахин санхүүгийн асуудал яригдана. ААН-үүдээс агаар бохирдуулсны төлбөрт 67 тэрбум төгрөг авсан. Энэ бүх мөнгө Улсын төсөвт орж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Дулаалга хийх нь маш чухал байна. Өнгөрсөн жил нийслэлээс 105 байрны гадна пасаадны дулаалга, 158 байрны дээвэр зассан. 2025 онд 40 тэрбум төгрөгийг орон сууцны пасадны дулаалгад зарцуулахаар төлөвлөсөн. Орон сууцны дулаалга хийвэл эрчим хүч 18 хувиар хэмнэгдэх судалгаа гарсан.
Нийслэлээс 9000 гаруй ажилтан хоёр долоо хоногийн турш гэр хорооллын бүх айлаар явж, нөхцөл байдалтай танилцаж, угаартахаас сэргийлэх зөвлөмж өгсөн. 50 мянга гаруй айлын зуухны битүүмж алдагдаж, угаартах нөхцөл үүссэн байна. Энэ судалгаагаар гэр хорооллын 72884 айл өрхийн байрыг дулаалах шаардлагатай. Гэр хорооллын 7000 айлын байшинг дулаалбал тэдний хэрэглэж буй 5000 тонн нүүрсийг 3550 тонн болгон бууруулах боломжтой байна.
Ш.Ганхөлөг, Угаар мэдрэх төхөөрөмжийг айлууддаа яагаад бүрэн дүүрэн тарааж чадахгүй байна вэ. Угаартаж амиа алдаж байгаа иргэдээ хамгаалах төхөөрөмжийг ямар үнээр авч, ямар компанийг тендерт шалгаруулж байна вэ? угаарын эрсдэлээс хүний амь эндэх эрсдэл хэзээ арилах вэ?