Шинжлэх ухаан, техникийн дэвшлээр ямарваа ургацыг
богино хугацаанд чанартай авч байгаа туршлага ӨМӨЗО-ы Баяннуур аймгийнханд
түгээмэл байх аж. Цагаан сарын дараагаас эхлээд л эртийн ногооны тариалалт нь эхэлдэг
гэж байв. Манайхан салат навч гэж ярьдаг даа. Мах ороож идэхэд илүү амттай
гэцгээдэг. Энэ ногоон дэлбээг өвөрлөгч нар ургуулахад эхлээд газрын хөрсөнд
үрсэлгээ хийдэг байна. Үрсэлгээ бэлэн болмогц цаашдаа хөрс, шороо огтхон ч
хэрэггүй. Усан технологиор ургуулдаг байна. Ногоон хоёр дэлбээгээ гэмтээчихгүй ишийг
нь тойруулаад гадуур нь парлон хийж хүлэмжийн нөхцөлд бордоотой усанд хөвүүлэх
маягаар 20 гаруй хонуулаад ургацаа авдаг байна. Зурагт салат навчийг хэрхэн тарьж
байгааг та харж байна. Монгол орны нөхцөлд цаг агаараас шалтгаалан салат навч
Улаанбаатар хотын хүлэмжинд 45 хоног ургадаг талаар сонсож байсан юм. Тэд ийм
хугацаанд хоёр ч удаа ургац авчихдаг нь гайхалтай.
Хоол, үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн Монголын
хэд, хэдэн компаниуд ногоон хүлэмжийн үйлдвэрлэлийг эрхлэх болсон байна лээ.
Тэд өөрсдийн зоогийн газар, рестораныхаа хэрэгцээний нарийн ногоог тарьдаг
болсон нь импортын ногоог багасгаж байгаа бас нэг сайн үзүүлэлт юм.