Энэ тавдугаар сарын 7-нд дөрөв дэх удаагаа тангараг өргөсөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Засгийн газрынхаа тэргүүнээр Дмитрий Медведевийг томилох зарлигт гарын үсэг зурсныг Кремлийн албан ёсны веб хуудсанд мэдээлжээ. Ерөнхийлөгч В.Путин өчигдөр гаргасан уг зарлигтаа “ОХУ-ын Үндсэн хуулийн 83-р зүйл ангийн “А” заалтын дагуу Дмитрий Медведевийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээр томилсугай” гэсэн байна. Энэ дагуу өчигдөр ОХУ-ын Төрийн думын гишүүд Дмитрий Медведевийг ОХУ-ын ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, түүнийг 374 депутат дэмжиж, 56 хүн эсрэг санал өгчээ. Ингэснээр Д.Медведев гурав дахь удаагаа ОХУ-ын Ерөнхий сайд болж байгаа юм байна.