Багтай этгээдүүд манай улсын иргэдэд халдаж, зэвсгээр сүрдүүлэн дээрэмдсэн хэрэг Улаан-Үд хотод гарчээ.
Гэмт хэрэг өнгөрсөн шөнийн 03:00 цагийн орчим Хиагтын замд гарсан байна. Галт зэвсэгтэй, багтай таван дээрэмчин гэр бүлийн гишүүдийн 80 мянган рублийг дээрэмдсэн гэж цагдаагийнханд хэлжээ.
Дээрэмчдийг Улаан–Үд рүү явсан байж магадгүй гэж таамаглаж байна. Цагдаагийнхан тэднийг илрүүлэхээр шуурхай мөрдөн шалгалт явуулж эхэлжээ.