Аргын тооллын 8 дугаар сарын 1. Буд гараг. Билгийн тооллын шинийн давхарласан 19. Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, эм засал хийлгэх, авшиг авах, дайсныг дарахад, хуран чуулах болон худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.