Ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд:
1. Ажилгүйдлийн тэтгэмж
2. Ажлаас халагдсаны тэтгэмж гэсэн 2 төрлийн тэтгэмж авах эрх үүсдэг.
Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх:
Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.
Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
Дээрхи шаардлага хангасан даатгуулагч ажилгүй болсон тухайгаа ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.
Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ:
Тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас:
- 5 хүртэл ажил ажилласан бол 45 хувь,
- 5-15 хүртэл жил ажилласан бол 60 хувь,
- 15, түүнээс дээш ажил ажилласан бол 70 хувиар тооцож
Хугацаа:
Тэтгэмжийг хуульд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.
Ажлаас халагдсаны тэтгэмж:
Ажлаас халагдсаны тэтгэмж авах эрх, нөхцөл:
- Цэргийн жинхэнэ албанд татагдсан,
- Тухайн аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан,
- Тухайн ажилтан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон,
- 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэн ажлаас халагдсан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмж авах эрх үүснэ.
Ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээ:
- Тухайн ажилтны нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тогтоодог.
- Харин бөөнөөр ажлаас халагдах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчтэй хийсэн хэлэлцээрийн дагуу тохирч тогтоодог.
Эх сурвалж : nekh.mn