Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын Эдийн засгийн Комисс болон Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтран \”Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт Олон улсын сургалт семинарыг Улаанбаатар хотод энэ сарын 16-аас 19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Семинарт Ази, Африк, Америк, Европын (Австри, Франц, Герман, Аргентин, Камерун, Чад, Ардчилсан Конго, Эквадор, Египет, Этиоп, Гана, Индонез, Иордан, Мадагаскар, Малави, Малайз, Мали, Мексик, Нигери, Пакистан, Филиппин, Шри-Ланка, Тайланд, Турк, Уганда, Танзани, Вьетнам, Замби) 29 орчим орны 50 орчим мэргэжилтнүүд оролцоно.
Төв Азийн хэмжээнд Монгол орны нутагт дэвсгэр нь нүүрс, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт зэрэг энергийн түүхий эд, ашигт малтмалын хуримтлалын геологийн таатай орчинтой бөгөөд арвин их нөөцтэй болохыг манай геологчид нэгэнт судлан тогтоогоод байгаа билээ. Өнөөдөр Монгол Улс 40 орчим тэрбум тонн нүүрс, 332,8 орчим сая тонн газрын тос, 180 орчим мянган тонн ураны геологийн нөөцтэй болохыг тогтоогоод байна. Үүнээс зөвхөн 2015 онд 24 орчим сая тонн нүүрс, 1,2 орчим сая тонн газрын тос олборлосон байна.
Хурлын үеэр дээрх ангилалыг тодорхой жишээгээр харьцуулсан илтгэлүүд, тухайлбал Монголын Геологи Уул Уурхайн Институтаас Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн \”МRC-Code” ба түүний НҮБХ-2009 -тэй уялдаа, Монголын Уул Уурхайн Корпорациас \”Ухаа худагийн коксжих нүүрсний ордын нөөцөд НҮБХ-2009 ангилалыг хэрэглэх нь”, Кожеговь ХХК-аас \”Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалын стандартыг Зөөвч-Овоо, Дулаан уулын ордод хэрэглэх нь”, мөн \”НҮБХ-2009 ангилалыг Гурванбулаг ураны ордод хэрэглэх нь” гэх зэрэг сэдвээр илтгэл тавигдана.