Сүүлийн 3 жилийн дунджаас харахад, Монгол улсын хэмжээнд жилд 0-15 насны 43,615 хүүхэд гэнэтийн осолд өртсөн гэсэн тоо байна. Энэ нь өдөрт 114 хүүхэд гэнэтийн осолд өртдөг гэсэн үг. Энэ тоо дайн болж буй улсад гэмтэж буй хүүхдийн тооноос өндөр байгаа нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлэх нь маргаангүй. “Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхтэй” гэж Монгол улсын Үндсэн хуульд заасан байдаг ч бодит байдалд үнэн биш байна.
0 – 15 НАСНЫ ХҮҮХДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН МЭДЭЭЛЭЛ
Бага насны хүүхдүүдийн өртсөн гэнэтийн ослын төрлөөс харахад зам тээврийн осол нас баралтын хамгийн том шалтгааны нэг аж.
0 – 15 НАСНЫ ХҮҮХДИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ШАЛТГААНТАЙ НАС БАРАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Дэлхийн бусад улс орнуудын хувьд хүүхдийн нас баралтын түвшин 100,000 хүүхэд тутамд 2,0 байдаг бол энэ тоо манай улсын хувьд 3,7 дахин өндөр байгаа нь мөн л санаа зовоож байна.
Дараах үйл ажиллагааны үр дүнгүүд хүүхдүүдийг зам тээврийн ослоос сэргийлэх боломжтойг харуулж байна. Үүний тулд, жолоочийн анхаарал болгоомжийг нэмэгдүүлж, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах учиртай юм байна. Эдгээр ажлын үр дүнд нь жилд 100 хүүхдийн амь насыг аврах боломжтойг статистик баталж байна.
SCHOOL POLICE
Түүх: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School Рolice” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
Үр дүн: Сургууль орчмын гарц дээр хүүхэд автомашинд мөргүүлэх, дайруулах ослын тоо энэ ажил эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 30-40 хувиар буурсан байна.
Эх сурвалж: ЦЕГ, Тээврийн цагдаагийн алба