• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 22
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуургатай, зүүн, төвийн аймгууд болон нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байна

    Х.Баасансүрэн: Жанрайсигийн тарнид хорт хавдрыг анагаах чадал бий

    АИ-92 автобензин 10 хоногийн нөөцтэй, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна

    Дулаан зогсоолоос татвар авч буйг цуцлах өргөдөлд 49,000 орчим хүн гарын үсгээ зураад байна

    М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

    Ираны дайны ялагч Бразил

    Б.Мөнхтамир: Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн нөөцтэй байна

    Улаанбаатар хотын хэмжээнд 2,021 айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байна

    Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

    Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

    Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Монгол Улсын Баатар” цол хүртээлээ

  • Улс төр
    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар эрчим хүчний асуудлаа шийдье гэхээр АН-ын зарим гишүүн таг зүүний үзэл баримтлалтай давхиад байна

    Б.Түвшин: Оюутолгойн ₮3 их наядаас дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх нь буруу

    Н.Учрал: 40 мянган айлыг урьдчилгаа төлбөргүй орон сууцанд оруулна

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол-Германы харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн түүхэн үйл явц, ач холбогдол

    Д.Цогтбаатар: Паразитуудыг битгий төрөөс тэжээгээд байгаач ээ

    С.Амарсайхан: Төсвийн алдагдлыг иргэдийн ноогдол ашгаар нөхөж болохгүй

    МАН-ын жагсаалтыг тэргүүлэгчид намын даргынхаа бодлого, шийдвэрийг дэмжихгүй байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

    Цар тахлын үед Ухань хотын даргаар ажиллаж байсан этгээд  авлигын хэргээр ял сонсжээ

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

  • Эрүүл мэнд

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

УИХ-ын дарга М.Энхболд: Tөрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч хорт үзэгдэл бол авлига

by
2017-01-11 14:31
in Улс төр
0
SHARETWEET

\"\"

АВЛИГЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

        Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

        Зочид төлөөлөгчид өө,

        Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж, Авлигын эсрэг үндэсний чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

        Сайн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох зэрэг дэлхий нийтийн хүсэл зорилгод хамгийн их гай барцад учруулагч нь авлига билээ. Улс орны аюулгүй байдалд заналхийлж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулан, хөгжлийг сааруулж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч хорт үзэгдэл бол авлига.

        Авлигын барьцааг ард түмэн төлдөг. Авлигын төлөөсөнд улс үндэстэн гэрэлт ирээдүйгээ, хөгжил дэвшлээ, соёл түүхээ зэрэмдэглүүлдэг. Тиймээс авлигатай тэмцэх тэмцэл нь ардчилал, хууль дээдлэх ёс, шударга ёсыг өмөөрөн, улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн төлөө дайтаж буй хэрэг юм. Энэ тэмцэлд ялагдаж болохгүй.

        \”Транспарэнси интернэшнл”  байгууллагын гаргадаг Авлигын индексийн 2015 оны судалгаагаар манай улс судалгаанд хамрагдсан 168 орноос 72 дугаар байрт орсон бөгөөд ийнхүү байр ахиж байгаа нь үр дүн мөн гэж ойлгож болно.

        Гэхдээ Монгол Улсад авлигын ерөнхий түвшин өндөр байсаар байна. Энэ нь төр засгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, эрх зүйн орчин, улс төрийн намуудын төлөвшил зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байгаа. Зөвшөөрөл лиценз, тендерийн нууц гэрээ, оффшорын асуудал, улс төрийн нөлөөлөл, эрх мэдэл, давуу байдал олголт, төрийн албаны хууль бус томилгоо, ашиг сонирхлын зөрчил зэргээс ард түмэн залхаж байна.

        Тиймээс бид авлигатай хийх тэмцлийг бүх шатанд идэвхтэй өрнүүлж, төрийг авлигаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох, улмаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө чин сэтгэлээрээ хүчин зүтгэх ёстой.

        УИХ 2005 оны 10-р сард Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг, 2006 оны 07-р сард Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, Авлигатай тэмцэх газрыг байгуулсан нь авлигын эсрэг эрх зүйн орчин бүрдүүлэх, авлигын эсрэг тууштай тэмцэх улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон билээ.

        Өнгөрсөн хугацаанд Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүнд 10 жилийн ойн мэндийг дэвшүүлж, та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

        Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал 2016 оны 10-р сард ирэх 6 жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Мөн албан тушаалтны хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, нийтийн албанд орохоор нэр дэвшиж буй этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим системд бүрэн шилжүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Баталгааны хуудасны загварыг тогтоож өгсөн.  

        Энэ дашрамд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил зөвхөн УИХ, эсвэл АТГ-ын ажил биш, энэ бол бүх нийтийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, хүчин чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.

\"\"

  Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө \”Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг дахин төрийн албанд томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ” хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, авлигын хэргээр шийтгэгдсэн хүнд монгол төр дахин итгэл үзүүлэхгүй гэсэн үг.

        Шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрөөс хараат бус ажиллуулах, шүүгч, прокурорыг сонгон шалгаруулах, томилох үйл явцыг шударга, ил тод болгох, картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зэрэг зайлшгүй шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх талаар УИХ цаашид анхаарч ажиллах болно.

        Монгол Улсын Их Хурлын даргын хувьд миний бие авлигатай тэмцэх бодлого, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж байгаа бөгөөд цаашид ч энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх болно.

        Авлигатай бүх нийтээр тэмцэх, авлигын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэх чиглэлээр та бүхний анхаарлыг дараах хэдэн асуудалд хандуулъя гэж бодож байна.

1. Төрийн байгууллагын төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн өмч хөрөнгийг завшсан, үргүй зарцуулсан хүмүүст зохих шийтгэлийг хуулийн дагуу ногдуулах талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг олон нийт хүлээж байгааг Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудад сонордуулъя.

2. Сайн хууль, сайн тогтолцоо бүрдсэн ч үйл ажиллагаа үр дүнтэй байх, эсэхийг шийдэх хүчин зүйл бол авлигатай тэмцэх чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын чадавхийн түвшин юм. Авлигачдын ард хууль, эдийн засаг, санхүүгийн мэргэшсэн бүхэл бүтэн баг ажиллаж байхад үүний эсрэг нэг мөрдөн байцаагч, эсхүл ганц прокурор ажиллаж байгаа хүчний тэнцвэргүй байдлыг өөрчлөх хэрэгтэй байна.

3. Авлига, албан тушаалын хэргийг илрүүлэн шалгах, хяналт тавих, хянан шийдвэрлэх үүрэг хүлээсэн шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нягтруулах зайлшгүй шаардлагатай байгааг зориуд онцолъё. Хариуцлагыг бие бие рүүгээ түлхэх, эсвэл \”дошин дээрээ эзэн” дүр үзүүлэх, байгууллагын явцуу эрх ашгийг урьтал болгох сэтгэлгээнээс ангижрах цаг болсон.

4. Авлигын хэргийг  хянан шийдвэрлэж буй хуулийн байгууллагын ажилтнууд мэргэжлийн хувьд чадварлаг, шилэн сонгогдсон, хувь хүнийхээ хувьд өндөр ёс суртахуунтай байх ёстой. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, үүний тулд тусгай хөтөлбөрийн дагуу системчилсэн сургалтад тогтмол хамруулж, авлигын хэргийг мөрдөхтэй холбоотой арга техник эзэмшүүлэх нь чухал.

5. Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ хуулийн дагуу явж байгаа эсэхийг иргэд, олон нийтийн хяналтад өгөх зүйтэй. Ийм зохицуулалтыг Авлигатай тэмцэх хөтөлбөрт тусгасан. Хугацаа алдаж хойшлуулалгүй хэрэгжүүлж эхлэх нь чухал байна.

6. Авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргүүдийг илрүүлэх, олны анхаарлын төвд авчрахад хэвлэл мэдээлэл, тэр дундаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг оролцоо нэн чухал гэдгийг ойлгож, тэдэнтэй хамтран ажиллах арга барилдаа эрс өөрчлөлт гаргах цаг болжээ. Тэдний хүчийг зөв ашиглаж, оновчтой дэмжиж, нэгэн тэрэгний хоёр арал болж зүтгээд үр дүнд хүрсэн жишээ дэлхий нийтэд олон байна. 

7. Иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний оролцоо, санаачилга бас дутуугүй чухал. Товчоор хэлбэл бид бүх хүрээнд хамтрах, хүчээ нэгтгэх хэрэгтэй байна. Энэ тэмцэлд олон улсын байгууллагын дэмжлэгийг авах, дэлхийн улс орнуудтай тогтоосон хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлэх зайлшгүй шаардлага бий.

8. Ядуурлыг бууруулж, эх орноо хөгжүүлж, эдийн засгаа өөд татаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай боловсрол, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авахыг та бид бүгдээрээ хүсдэг. Энэ хүсэлд маань авлига саад болж байна. Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйлчилгээ хүртэх эрхээ эдлэхийн тулд түшмэдэд мөнгө төлөх ёсгүй. Ийм хандлагыг иргэддээ бий болгоё. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг шууд мэдээлж, хууль бус үйлчилгээнээс татгалзаж чаддаг тийм үзлийг нийт иргэддээ төлөвшүүлье.

        Нэг үгээр хэлбэл авлигын эсрэг бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг урьд урьдаас илүү эрчимжүүлэх нь зүйтэй байна.

        Миний дурдсан эдгээр ажил арга хэмжээ, санал бодлыг чуулганд оролцогч Та бүхэн мэргэн оюундаа шүүн тунгааж, зөв оновчтой шийдэл, сэдэл санаачилга гаргана гэдэгт итгэж байна.  

        Алагчлалгүй хуультай, авлигагүй нийгэмтэй, ёс жудагтай төртэй Монгол Улсын төлөө иргэн бүр хичээхийг, хүчээ нэгтгэхийг уриалъя.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

ShareTweet

Related Posts

Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн
Онцлох мэдээ

Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

2026-10-22 18:24
Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуургатай, зүүн, төвийн аймгууд болон нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байна
Нийгэм

2026-10-22 18:02
Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар эрчим хүчний асуудлаа шийдье гэхээр АН-ын зарим гишүүн таг зүүний үзэл баримтлалтай давхиад байна
Онцлох мэдээ

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар эрчим хүчний асуудлаа шийдье гэхээр АН-ын зарим гишүүн таг зүүний үзэл баримтлалтай давхиад байна

2026-10-22 17:30
}

Шинэ мэдээ

Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

by undesten
2026-10-22 18:24
0

Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуургатай, зүүн, төвийн аймгууд болон нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байна

Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуургатай, зүүн, төвийн аймгууд болон нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байна

by undesten
2026-10-22 18:02
0

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар эрчим хүчний асуудлаа шийдье гэхээр АН-ын зарим гишүүн таг зүүний үзэл баримтлалтай давхиад байна

Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар эрчим хүчний асуудлаа шийдье гэхээр АН-ын зарим гишүүн таг зүүний үзэл баримтлалтай давхиад байна

by undesten
2026-10-22 17:30
0

Б.Түвшин: Оюутолгойн ₮3 их наядаас дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх нь буруу

Б.Түвшин: Оюутолгойн ₮3 их наядаас дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх нь буруу

by undesten
2026-10-22 12:12
0

Х.Баасансүрэн: Жанрайсигийн тарнид хорт хавдрыг анагаах чадал бий

Х.Баасансүрэн: Жанрайсигийн тарнид хорт хавдрыг анагаах чадал бий

by undesten
2026-10-21 15:16
0

Н.Учрал: 40 мянган айлыг урьдчилгаа төлбөргүй орон сууцанд оруулна

Н.Учрал: 40 мянган айлыг урьдчилгаа төлбөргүй орон сууцанд оруулна

by undesten
2026-10-21 15:00
0

АИ-92 автобензин 10 хоногийн нөөцтэй, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна

АИ-92 автобензин 10 хоногийн нөөцтэй, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна

by undesten
2026-10-21 13:02
0

Дулаан зогсоолоос татвар авч буйг цуцлах өргөдөлд 49,000 орчим хүн гарын үсгээ зураад байна

Дулаан зогсоолоос татвар авч буйг цуцлах өргөдөлд 49,000 орчим хүн гарын үсгээ зураад байна

by undesten
2026-10-21 11:10
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

by undesten
2026-10-20 22:44
1

Монгол-Германы харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн түүхэн үйл явц, ач холбогдол

Монгол-Германы харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн түүхэн үйл явц, ач холбогдол

by undesten
2026-10-20 17:03
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай