Цаг уурын байгууллагаас үертэй байгаа гол мөрний мэдээллийг өглөө.
Тодруулбал
- Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-90 см нэмэгдэж үерийн түвшинг 15-55 см-ээр
- Орхон голын нийт уртын голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-165 см нэмэгдэж, Орхон гол Хархорин орчимд үерийн аюултай түвшинг 135 см-ээр
- Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 70 см-ээр тус тус нэмэгдэж олон жилийн дунджийг давсан байна.
- Хангай нурууны арын Чулуут, Хойдтамир, Хануй зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-105 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Түй, Таац, Заг, Идэр 15-30 зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-80 см нэмэгдэж Зэгэстэй, Хөгшин-Орхон, Онги голууд үерийн аюултай түвшинг 15-35 см-ээр
- Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30 см нэмэгдэж, Сөгнөгөр гол үерийн түвшинг 29 см-ээр
- Хэрлэн голын эхээр, Хараа, Ерөө, Хүдэр голууд үерийн түвшинг 25-70 см давсан бол Орхон, Сэлэнгэ голууд Сүхбаатар сум орчмоор, Шарын гол Жимсний станц орчмоор үерийн аюултай түвшинг 5-20 см-ээр тус тус давж үерлэсэн хэвээр байна.
Долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Сэлэнгэ мөрөн Хутаг-Өндөр сум орчмоор Орхон гол Өлзийт сумаар усны түвшин 50-100 см нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Мөн түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөсөн юм.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар