Мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргах эрхтэй цорын ганц
байгууллага бол Монгол банк. Гэхдээ хүссэн үедээ мөнгө хэвлээд байж болохгүй.
Улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, инфляцийг хянах, үнийн тогтвортой байдлыг
хангах зорилгоор л мөнгө хэвлэдэг. Энгийнээр улсын мөнгөн тэмдэгтийг хамгаалах
зорилгоор хэвлэх үйл ажиллагааг явуулдаг гэж ойлгож болно.
Гэвч сүүлийн хэдэн жил Төв банк мөнгөн тэмдэгтээ
хамгаалах бус харин ч үнэгүйдүүлэх бодлого барьж ажиллачихсан юм шиг. Хэн
хүссэнд нь мөнгө хэвлэж өгсөөр байгаад л Монгол төгрөгийн ханш суларч, иргэдийн
гар дээр байгаа бэлэн мөнгөний \”худалдан авах чадвар” муудчихлаа.
Ерөнхий дөө арилжааны банкууд Төв банкаас их хэмжээний
бэлэн мөнгө гаргуулан авсан байх юм. Үүний нэг жишээ Худалдаа хөгжлийн банк \”Эрдэнэт”
үйлдвэрийн 49 хувийг худалдан авах зорилгоор Төв банкнаас 500 тэрбум төгрөг бэлнээр
хэвлүүлж авчээ. Манай зах зээл дээр эргэлдэж байгаа төгрөгнөөс тусдаа энэ мөнгө
хэвлэгдэж, ОХУ-д шилжсэн гэж ойлгож болно.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сэтгүүлч
Б.Жаргалмаатай ярилцах үеэр дурдсан байна.
Тэрээр \”Монгол банк буруу үйл ажиллагаа явуулсанаас үүдэж
өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ.
Худалдаа хөгжлийн банканд л гэхэд 500 тэрбум төгрөг бэлнээр хэвлээд өгчихсөн
байх жишээтэй. Энэ мөнгө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад нөлөөлсөн
байх” гэж тайлбарлажээ.
Эндээс л Монгол Улсын Төв банк улсынхаа мөнгөн тэмдэгийг
үнэгүйдүүлж, хувийн хэвшилд үйлчилсэн нь харагдаж байна. Мөн ипотекийн зээл
олгох журмаар маш их төгрөг хэвлэж, банкуудад олгосон тухай улс төрчид ярьдаг. Ингэж төгрөг хэвлэснээс болоод валютын ханш огцом өссөн.
Гэтэл валютын ханшийг өсгөлгүй тогтоож, төгрөгийн ханшаа сулруулахгүй барих
үүрэгтэй төв банк нь энэ үйл ажиллагааг өөрөө гардан гүйцэтгэсэн байх юм.
Энэ бол Төв банкны удирдлагын буруу. Бүр тодруулбал,
Н.Золжаргалын буруу. Гэвч түүнээс ямар ч тайлбар авсангүй. Албан тушаалаа
хүлээлгэж өгөөд л усанд хаясан чулуу шиг алга болчихлоо. Харин түүний бий
болгосон \”гай”-г цэвэрлэх гэж улсаараа мөлхөх нь холгүй байна.
Хэн нэгнийг албан тушаалд томилж болно. Үүнийхээ дараа
хариуцлага ярьдаг ухамсартай л баймаар байна. Ийм тогтолцоо байхгүйгээс болоод Н.Золжаргал гэж \”мөнгө хэвлэгч\”-ийн ажил хийж байгаад Төв банкны үндсэн зорилгыг алдагдуулчихаад л яваад өглөө.
Үндэстэн агентлаг