• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 29
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

    “Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

    Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

    Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

    МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

    Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

    19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

    ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

  • Улс төр
    Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

    Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

    Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Л.Золбоо:Хөгжлийн бэрхшээлтэй гээд хөгжих эрхээ хязгаарлуулахгүй юмсан гэж боддог

by
2017-05-05 10:24
in Үндэстэн
0

-Түүнийг багш нар маш их тэвчээртэй бас дайчин шаргуу хэмээн үнэлдэг-

\"\"

Хэдхэн хоногийн өмнө \”Маршал арт” галерейд \”Салхи шиг хөөх хорвоо” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээгдсэн билээ. Уг үзэсгэлэнг өчигдөр зорьж очиж үзлээ.

Биднийг өчигдөр \”Маршал арт” галерейд очиход тог тасарсан харанхуй байв.  Харин Л.Золбоо ганцаараа уран зургаа зурсаар сууж байлаа. Том гэгч цагаан цаасан дээр зураас цэгээр модон дээр суусан шар шувуу зурсан харагдав. Ямар зураг зурж байгааг нь асуухад \”Би сэдвээ урьдчилан боддоггүй юмаа. Ингэж цэг зураасаар үргэлжлүүлэн зурж байгаад л бүтээл төрүүлчихдэг юм. Сүүлийн үед байгалийн зураг их сонирхдог болоод байгаа” гэсээр биднийг угтсан юм. Хэл яриа нь сайн ойлгогдохгүй болохоор багш нь хэлмэрч хийсэн юм.

Үзэсгэлэнд нийт 40 гаруй уран зураг дэлгэгджээ. Энэхүү үзэсгэлэн зураач Л.Золбоо бүсгүйн бие даасан анхны үзэсгэлэн ажээ. Гэхдээ тэрбээр жирийн иргэдтэй адилхан эгэл хүн биш. Учир нь тусгай хэрэгцээт иргэн. Өөрөөр хэлбэл, манай монголчууд хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьдаг. Нуруу нугасны саажилттай болохоос ухаан санаа эрүүл нэгэн. Хэлж ярихад их төвөгтөй ч хэнд ч өөрийнхөө утга санаа, үгийг бүрэн гүйцэд ойлгуулчихаж чаддаг эмэгтэй.  Л.Золбоо нь 1986 онд Улаанбаатар хотод айлын отгон охин болж мэндэлжээ. Аав ээж, эгчийнхээ хамт амьдардаг тэрбээр төрөхдөө л нуруу нугасны өвчтэй болсон тул ихэнх цагийг гэртээ зургаа зурж өнгөрүүлдэг байна. Гэрт нь өөрөөс нь өөр уран зураг зурж, сонирхдог хүн байдаггүй гэнэ.\"\"

Тэрбээр мундаг дайчин зураач. Хүний заяанд элбэрэлт сайхан ээж нь эрүүл саруул төрүүлсэн боловч үүргээ умартсан зарим нэг эмчийн алдаанаас болоод нуруу нугасны саажилттай болжээ. Түүний яриаг ойлгоход бэрх, түүний хөдөлгөөн бас бэрх. Тэр хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг. Үгүй ээ, яг үнэндээ энэ муухай үгийн эсрэг зогсч чадсан, хөдөлмөрлөх ажиллах боломжтой эрүүл биднээс илүү өөрийгөө хөгжиж, бусдыг хөгжүүлж чадсан нэгэн. Маш хүчтэй эмэгтэй, чадвартай уран зураач. Зургаа уран зураг болон зураасан зураг гэж ангилдаг юм билээ. Өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, өөр бүтээл төрүүлэхийн төлөө өдрийн гэрэл, шөнийн харанхуйг үл анзааран, өрөөндөө зургаа л байнга зурж суудаг жинхэнэ уран бүтээлч.

Уран зураг зурах гоц гойд өвөрмөц авьяастай бүсгүй 12 жил зураг зуржээ. Багаасаа зураг зурах дуртай нэгэн байж. Тусгай боловсролын 29 дүгээр сургуульд суралцаж төгссөн тэрбээр 2008 онд Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит дүрслэх урлаг дизайны \”Анима” сургуульд элсэн орж 2012 онд амжилттай төгсчээ.\"\"

Галерейн хананд өлгөсөн зургуудыг нь үзэж сонирхож, өөрөөр тайлбарлуулав. Хамгийн үнэтэй, хамгийн их цаг хугацаа шаардаж гараас нь гарсан бүтээл бол \”Түгжрэл” зураг юм. Энэ зургаараа сургуулийнхаа дипломыг хамгаалжээ.  

Л.Золбоо нь тусгай хэрэгцээт иргэдэд хандах нийгмийн хандлага болон амьдралыг өнгө гэрлээр харж явдаг болон байгаль дэлхийн гоо үзэсгэлэн, гэрэлт ирээдүйг өөрийн бүтээлдээ тусгахыг харуулахыг хичээдэг байна. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээт иргэдийн амь амьдрал, хүсэл мөрөөдөл юу байдаг талаараа уран бүтээлдээ илүү тод томруун тусгаж өгөхийг хичээдэг байна. 

Тиймдээ ч уран зургийнх нь ихэнхид тэргэнцэр дээр суусан хүүхдийн дүр зураг харагдав. Сүүлийн үед байгаль дэлхий, гэрэл рүү тэмүүлж байгаа дүр зургийг зурах болжээ. Өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэйгээр төсөөлж байгаа нь энэ.\"\"

Тиймдээ ч Л.Золбоо хөгжлийн бэрхшээлтэй гээд нийгэмд ялгаварлан гадуурхахыг эсрэг байр суурьтай байдгаа байн байн илэрхийлсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй гээд хөгжих эрхээ хэн нэгнээр хязгаарлуулахыг тэрбээр огт хүсдэггүй.

2004 онд 29 –р тусгай дуэд сургуулийг төгсөж өөрийн зураг зурах хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн 2008 онд \”Анима” ДУДС-д элсэн орж 2012 онд уран зургийн мэргэжлээр төгссөн. Сурах хугацаандаа энгийн оюутнуудаас хэд дахин илүү тэвчээрийг гарган өөрийн хүндрэл бэрхшээлийг даван багш болон үе тэнгийн оюутнуудынхаа дэмжлэгтэйгээр өөртөө итгэх итгэл, урам зоригоор  дүүрэн оюутан болжээ.

2008 онд \”Чөлөөт орон зай” Анима уран зургийн тэмцээнд оролцон өргөмжлөл мөнгөн шагнал,

2009 онд \”Анима” ДУДС-ийн ойн баяраар \”Шилдэг оюутан” өргөмжлөлөөр шагнагдав.

2013 онд \”Учиртай гурав” нэртэй хамтарсан уран зургийн үзэсгэлэн гаргасан.

2014 онд сургуулийнхаа 20 жилийн ойгоор \”Шилдэг уран бүтээлч”-ээр шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.

2016 онд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан \”Энэ бол би” уран зургийн хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан.

Харин энэ жил өөрийн бие даасан анхны \”Салхи шиг хөөх хорвоо” үзэсгэлэнгээ ийнхүү гаргаад байгаа нь энэ аж. Үзэсгэлэнгээ ингэж нэрлэсний утга учир нь \”Зураач хүн энэ хорвоод үргэлж хөөгдөж туугдаж байдаг. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөд их хэцүү, урлагийн зам хатуу. Гэвч намайг салхи шиг хөөх хорвоод өөрийнхөөрөө дур зоргоороо салхи шиг хүчтэй тэмүүлж амьдарна”гэсэн утгыг илэрхийлэв.

\"\"

Ингээд Л.Золбоотой ярилцлаа.

-\”Салхи шиг хөөх хорвоо” уран зургийн үзэсгэлэн нь мэлмий баясгалаа. Ямар гоё зурдаг юм бэ?

-Баярлалаа.

-Үзэсгэлэн нь хэдий хүртэл хугацаанд үргэлжлэх вэ?

–Өнгөрсөн сарын 28-нд нээгдэж 5 сарын 4 хүртэл үргэлжиллээ. Үзэсгэлэнд нийт 40 гаруй бүтээл бий. Сүүлийн гурван жил зурсан зургаа гаргасан байгаа.

-Зургаа зурахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

-Хүндрэл тулгардаггүй. Хүнээр хийлгэх зүйл надад байхгүй ээ. Ямар ч хүнээс хараат бус байхыг хүсч байна.

-Уран зургаасаа юуг илүү мэдэрдэг вэ?

–Их гоё таатай мэдрэмжийг авдаг. Миний сонирхол болохоор гоё байлгүй яах вэ.

-Одоо зурахыг хүсч байгаа ямар зураг байна вэ. Зураг зурах санаа сэдвээ яаж олдог вэ?

-Байгаль дэлхийг л сайхан урламаар байна. Уран бүтээлийн санаа гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурь тэдэнд хэрхэн хандаж байгаа талаар болон Монгол хэлэнд суурьшсан \”хөгжлийн бэрхшээл” гэдэг муухай үгийг халахыг зорьж бүтээлээ зурдаг. Хүнд хөгжих гэдэгт ямарч бэрхшээл байдаггүй. Хүн өөрөө хүсч тэмүүлэх юм бол бүх зүйл болдог гэдгийг зургаараа санааг гаргадаг. Хүнд хөгжихөд бэрхшээл байдаггүй юмаа. Зургийн санааны хувьд нэг цэг, зураас тавьж байгаад цаашаа хөврүүлэн том бүтээл болгочихдог юм /инээв/.

-Хамгийн их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардаж зурсан зураг нь юу бэ?

-\”Түгжрэл” зураг байна. Таван сарын хугацаанд ч зурсан зураг бий. Ер нь зургандаа хар бараан сүүдэр оруулж зурахыг хүсдэггүй. Заавал нэг найдварын цэг хатгаж зурна шүү. Өөрөөр хэлбэл, илүү чөлөөлөгдсөн, итгэл найдвар төрүүлсэн зураг ч юмуу.

-Манай нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй гэхээр хүн биш мэт ойлгож, нийгмээс тусгаарлах хязгаарлах хандлага харагдаад байдаг. Өөрт нь их эмзэг тусдаг байх?

-Тийм. Автобусны буудал дээр явж байхаар хүн бүр гайхаад хараад байхаар их эвгүй санагддаг. Гэхдээ шантрахгүй бас айхгүй, өөрийн хийх ёстой зүйлээ хийгээд бүтээгээд явж байна.

-Айдаг зүйл нь юу бэ?

-Зарим зураг дээр өөрийнхөө айдсыг илэрхийлэн зурсан. Миний хувьд өндрөөс их айдаг.

-Ирээдүйн зорилго юу байна вэ?

-Одоохондоо ирээдүйн зорилго гэж нэг их юм хармааргүй байна. Тусдаа амьдраад өөрийн гэсэн бие даасан том уран бүтээлч болохыг хүсч байна. Гэртээ зургаа зурахад төвөгтэй байдаг. Тиймээс таатай орчинд тухалчихаад зургаа зурах мөрөөдөлтөй. Зүгээр л уран зургаа зураад сууж байх нь надад илүү их сайхан азжаргал, тайтгарал, тайвширал

-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Будагийн мөнгө өгдөг. Харин сургуулийн захирал Я.Булган, багш Бархүү нар их тусалж дэмждэг баярладаг юм.

-Уран зургуудаа хэдээс хэдэн төгрөгөөр зарах вэ?

-300 мянгаас 1 сая төгрөгийн үнэтэй байна. Хамгийн их тэсвэр тэвчээр цаг хугацаа шаардсан, дахиж зурахыг хүсээгүй зургаа сая төгрөгөөр худалдаалж байна.

\"\"

Багш М.Анима: Л.Золбоогийнхоо дайчин хөдөлмөрч чанараар нь бахархдаг

\”Анима” ДУДС-ийн урлаг судлаач, багш М.Амина

–Танай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хэрхэн яаж шалгаруулж авдаг вэ?

-Манайх маш цөөхөн хүүхэд шалгаруулж авдаг. Тэдэнтэйгээ тулж ажилладаг. Зурах хүсэл эрмэлзэлтэй, сурах хүсэлтэй хүүхдүүд орж ирдэг. Жилд 10-25 хүүхэд л элсдэг бөгөөд тэр дотор 8-9 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд орж ирдэг. Манайд хөлөөрөө амаараа зурдаг гээд янз бүрийн хүүхдүүд бий. Тэднийхээ сурах нөхцлийг хангахын тулд хичээж ажилладаг. Яг үнэнийг хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тал дээр нийгэм, төр засгийн оролцоо хангалтгүй юм шиг санагддаг. Гадаадад гэхэд тэргэнцэртэй хүүхэд нэг асрагчтай байдаг. Гэтэл манайд тийм юм алга.

Манай сургуулийн онцлог гэвэл эдгээр хүүхдүүдийг хэзээ ч өрөвдөж, та нар бусдаас дутуу юм шүү гэсэн сэтгэлгээг сэтгэхүйд нь суулгахгүй, харин ч энэ сэтгэлгээг халах ёстой гэж хэлдэ. Ийм хүүхдүүд сурах хүсэл эрмэлзэл ихтэй байдаг учир түүнийг нь нээж өгөхийн төлөө ажилладаг гэж хэлж болно. Энгийн оюутнуудтай харьцуулахад ийм хүүхдүүд давуу талтай, амьдралыг үнэлж чаддаг.

-Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй харилцахаар хүндрэл бэрхшээл гардаг байх. Л.Золбоогийн хувьд зан ааш хэр бэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анх харахад их ууртай юм шиг санагддаг. Л.Золбоо урлангаа түгжихээд хэнтэй ч юу ч ярихгүй зургаа зураад суух бол энүүхэнд. Тэрийг нь бид ойлгодог. Ямар нэгэн үйлдэл хийхийн тулд өдөр бүр бэрхшээлийг даван туулдаг. Өдөр тутам бэрхшээлтэй тулгардаг болохоор ойлгох нь их чухал. Золбоо их шазруун хүүхэд. Зан аашийн хувьд одоо нээлттэй, үргэлж инээмсэглэдэг болоод байгаа. Дайчин чанарыг нь үргэлж бахархдаг юм. Манай сургуульд орж ирснээс хойш их сайжирсан.

-Сургуулийнхаа хажуу талын уран зургийн дугуйланд зураач хийдэг гэлүү?

-Тийм. Сайн мундаг зураач. Манайд элсэн орж ирээд л шууд энгийн оюутнуудтай адилхан суралцаж эхэлсэн. Л.Золбоог шөнө ч гэсэн зургаа зураад суудаг. Энгийн оюутнуудаас өөрийгөө дутуу гэж бодоогүй явсаар өдий хүрсэн.

Ийнхүү өөрийнх нь төгссөн сургууль нь үзэсгэлэн нь дэмжиж гаргаж өгсөн аж. Хөгжихийг хүсч тэмүүлж яваа энэ мундаг эмэгтэйд хөрөнгө оруулалт хийж, өөрийнх нь урласан уран зурагнаас нь худалдаж авахыг хүсье ээ.\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"

О.Сайхан

Related Posts

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ
Нийгэм

2026-11-27 19:21
Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой
Дэлхий дахинд

Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

2026-11-26 15:23
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Онцлох мэдээ

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

2026-11-26 14:16
}

Шинэ мэдээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

by undesten
2026-11-27 19:21
2

Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

by undesten
2026-11-26 15:23
0

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

by undesten
2026-11-26 14:16
0

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

by undesten
2026-11-26 10:21
1

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

by undesten
2026-11-25 14:19
1

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

by undesten
2026-11-25 13:31
0

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

by undesten
2026-11-25 12:14
0

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

by undesten
2026-11-25 12:09
1

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

by undesten
2026-11-25 09:17
0

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

by undesten
2026-11-24 13:52
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай