Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд тамхины хэрэглээ эрс нэмэгдэж нас баралтын гол шалтгааны нэг болоод буй. Тиймээс ДЭМБ гуравдагч тамхидалтаас сэргийлэх зөвлөмж гаргажээ.
Тамхины утаа үнэр арилсан ч хортой бодис түүний нэгдлүүд орчиндоо хадгалагдан үлдэхийг гуравдагч тамхидалт гэдэг бөгөөд хорт хавдаг үүсгэх аюултай байдаг. Түүнчлэн хувцас хунар, арьс үс, буйдан хуванцар тоглоом, зөөлөн эдлэлийн бүх гадаргууд тамхины утаанаас ялгарсан хорт нэгдэл удаан тогтдог төдийгүй өдөр тутмын ахуйн цэвэрлэгээнд ч тэсвэртэй байдаг гэнэ. Үүний золиос нь бага насны хүүхэд болдог. Тэд мөлхөж байхдаа амандаа хүргэх үедээ гуравдагч тамхидалтанд өртдөг байна. Тиймээс аль болох гэр бүлийн орчинд тамхи татахгүй байхыг зөвлөе. Мөн Жирэмсэн үедээ тамхи татсанаас болж 1000 гаруй нялхас эндсэн байна. Дам тамхидалтаас болж зүрхний титэм судасны эмгэг, цус харвалт, уушигны хавдарын өвчлөл нэмэгдэж байна. Түүнчлэн нялхсын гэнэт нас барах хам шинж өвчин нэмэгдэх хандлагатай байна.
Нялхсын гэнэт нас барах хам шинж гэдэг нь нялх хүүхэд шалтгаан тодорхойгүйгээр амьдралын эхний жилдээ эндэх юм. Хөгжиж буй орнуудад дам тамхидалтаас болж нялхсын гэнэт нас барах хам шинж ихсэж байна.
- Жирэмсэн үеийн тамхины хэрэглээ нь нялхсын гэнэт нас барах хам шинж үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
- Нярай хүүхэд дам тамхидалтанд өртсөнөөр нялхсын гэнэт нас барах хам шинжээр эндэх эрсдэл нэмэгдддэг.
- Тамхинд агуулагдах химийн хортой нэгдлүүд нярай хүүхдийн тархинд нөлөөлж, нярайн амьсгалын үйл ажиллагааг саатуулдаг.
- Нярайн гэнэт нас барах хам шинжээр эндсэн хүүхдийн уушгинд никотин болон котинин хэмээх никотины задралын явцад үүсэх хорт нэгдэл ихээр хуримтлагдсан байаг байна.