• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 10 сарын 13
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна

    Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон

    Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

    Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    ГССҮТ: “Баавгайд бариулсан” өвчтөний биеийн байдал хүнд байна

    БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ

  • Улс төр
    О.Цогтгэрэл: Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хэн нь ч намын бодлогыг зангидаад явах чадвартай

    Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

    С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна

    БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

    Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний эсрэг вакциныг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар болсон

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Төсвийн зарцуулалтыг хянан шалгах түр хороо байгуулах бичигт 47 гишүүн гарын үсэг зурлаа

    Л.Пүрэвсүрэн: Эпштейнтэй гол харилцаж, мэйл бичиж байсан намайг гэрчээр дуудсангүй

    Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд “туршдаг” болно

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Ж.Батжаргал: Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батална

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Цар тахлын үед Ухань хотын даргаар ажиллаж байсан этгээд  авлигын хэргээр ял сонсжээ

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болжээ

    Калининградыг тусгаарлавал цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Орос НАТО-д анхааруулав

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

  • Эрүүл мэнд
    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

No Result
View All Result

Ц.Шаравжамц: Гурван үеэрээ сагсчин байна гэдэг бурхнаас заяасан ховор завшаан юм

by undesten
2017-06-28 11:15
in Дэлхий дахинд
0
SHARETWEET

\"\"

-Би спортод төлж баршгүй их өртэй хүн-
 
Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамцыг \”Хоймор”-тоо урилаа. Түүнийг спорт сонирхогчид Биеийн тамир, спортын газрын дарга болсноор нь танина. Гэхдээ дарга гэхээсээ илүүтэй \”Өндөр” Шараваа гэдгээр бүр илүү мэднэ. Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан, магадгүй хүүхэд залуусын сагсан бөмбөгийн спортод дур сонирхолтой болоход нөлөөлсөн хүмүүсийн нэг нь Ц.Шаравжамц гавьяат байж болох юм. Түүнийг сагсан бөмбөгийн тамирчин гэдгээр нь мэдэхээс биш, хөнгөн атлетик, волейболын тамирчин байсан гэдгийг нь мэдэх хүн ховор байх. Бүх спортын \”Хатан хаан” гэгддэг хөнгөн атлетикийн өндрийн харайлтын нэгэн үеийн төлөөлөл байсан гэхээр олон хүнд сонирхолтой санагдах биз. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ц.Шаравжамц гавьяат манай сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь энэ. Дөрвөн жилийн хугацаанд БТСГ-ын даргаар ажиллахдаа маш олон ажил амжуулахаар төлөвлөж буйгаа тэр ярьсан. Түүнчлэн бага насныхаа тухай ч сонирхолтой яриа өрнүүлснийг дурдах нь зүйн хэрэг. Ингээд БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамцын дотоод ертөнцөд тавтай морил. Бидний ярилцлага түүний богино хугацаанд хийсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөөр эхэлсэн юм. 
 
-Юун түрүүнд урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. 
 
-Баярлалаа. Та бүхэнд ч бас намайг сонгон ярилцсанд талархал илэрхийлье. Мөн танай сонины уншигчид болон спортод хайртай, дуртай ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 
 
-Хэдийгээр спортын салбарын дарга болоод нэг жил хүрээгүй ч өнгөрсөн хугацаанд таны хийсэн ажлаар ярилцлагаа эхлүүлбэл зүгээр болов уу?
 
-2016 оны наймдугаар сард ажлаа авсан. Ажил авснаас хойш юу хийж амжуулсан бэ гэдгээ ярихаас өмнө энэ салбарыг ямар нөхцөлд хүлээж авснаа эхлээд ярих нь зүйн хэрэг байх. Өөрөөр хэлбэл, БТСГ, энэ салбар ямар байдалд байсныг ярих хэрэгтэй. Зуны спортын XXXI наадам дөнгөж дуусаад байсан үе. Намайг энэ байгууллагыг анх хүлээж авахад Биеийн тамир, спортын газар 750 сая төгрөгийн өртэй, дотроо нэлээд хагаралтай байсан. Би багийн спортод ахлагчийн үүрэг гүйцэтгэж явсан хүн. Тэр утгаараа тамирчин байхдаа багийн эв нэгдлийг юун түрүүнд эрхэмлэдэг байлаа. Тиймээс байгууллагынхаа эв нэгдлийг бий болгохоос ажлаа эхлүүлсэн. Одоо бол манай хамт олон эв нэгдэл гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Үнэхээр сайхан хамт олон болж чадсан. Үүнээс гадна энэ байгууллага мэргэжлийн бус боловсон хүчнээр дүүрснийг анзаарсан. Тиймээс хамт олноо мэргэжлийн болгохын тулд зарим халаа, сэлгээг хийсэн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бүрэлдэхүүнээр сольсон гэсэн үг. Эндээс ажлаа эхэлсэн дээ.
 
Ажлаа авснаас хойш дээр дурдсан байгууллагынхаа 750 сая төгрөгийн өрийг үндсэнд нь дараад дууслаа. Өнөөдрийн байдлаар бид ямар нэгэн өр ширний асуудалгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Дараа нь 2017 оныг \”Спорт дахь эв нэгдлийн жил” болгон зарласан. Холбоодууд маань дотроо хагаралтай, эв нэгдэл муутай байсныг та бүхэн мэднэ. Тийм ч харагдаж байсан. Харин одоо бол арваад холбоо хоорондоо эвлэлдэн нэгдлээ. Холбоодын удирдлагыг хүлээн авч уулзан болж байгаа, болохгүй байгаа асуудлыг нь ярилцан нэг тийш нь шийдсэн. Энэ ажил маань нэлээд үр дүнтэй болж байгаад баяртай байна. 
 
Мөн хуучин журмуудад багагүй цоорхой байсан. Хуульч хүнийхээ хувьд үүнийг цэгцэлж шинэ журам гаргалаа. Одоогийн байдлаар арваад журмыг шинэчилжээ. Хамгийн гол зүйл нь Биеийн тамир, спортын тухай хууль юм. Тэр утгаараа Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барив. Үүнийг маань УИХ хэлэлцэхийг зөвшөөрч, өнөөдөр Байнгын хороодын хурлаар хэлэлцэх шатанд хүрчихсэн явна. Өмнөх хуулинд хэд хэдэн цоорхой байсныг шинэчилсэн найруулгаар бөглөсөн. Шинэ хууль маань спортын холбоодод нэлээд ээлтэй. Мэргэжлийн холбоод бие даан үйл ажиллагаа явуулах боломжийг шинэчилсэн найруулгад тусгасан. Хамгийн чухал заалт нь биеийн тамир, спортын салбар нь 21 аймгийн сумдад ямар ч хөлгүй болсон байлаа. Тиймээс Монголын бүх суманд нийтийн биеийн тамир, спортын аргазүйч гэсэн орон тоог бий болгох асуудал шинэ хуульд орсон байгаа. Энэ мэтчилэн спортын салбарт ээлтэй хуулийн төсөл боловсруулсан. Манай салбарынхан уг хуулиа батлуулахын тулд нэлээд хичээж ажиллацгааж байна. 
 
Үүнээс гадна Спортын төв ордныг шинэчлэх асуудлыг зайлшгүй ярих ёстой. Энэ ордныг анх 1958 онд барьсан. Гэтэл одоо шигшээ багийн заалны хананууд нь цуурсан, өвөл байнга цантдаг, бэлтгэл хийх аргагүй хүйтэн. Ийм асуудлууд байна. Үүний зэрэгцээ Спортын төв ордонд 500 гаруй хүүхэдтэй дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн маань тааз зарим нэг хэсгээрээ нурж эхэлсэн. Товчхондоо бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гараад удаж байна. Гэвч бидэнд өөр байхгүй учраас энэ ордондоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа. Яалтгүй ч үгүй бидний хайртай ордны маань насжилт дуусчихсан. Иймд ордноо шинэчлэн барих маш том зорилго өвөртлөөд ажиллаж байна даа. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчид, иргэдийн ордон барих асуудлыг хөндөөд, энэ асуудал байна. Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэ ажлаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Энэ бол Монголд амьдарч байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэх, тохь тухтай орчинд уралдаан тэмцээн зохион байгуулах том цогцолбортой болно. Нисэхийн цаана спортод зориулсан 50 га газрын зөвшөөрөл олгосон байдаг. Үүний таван га-д нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор барина. Үлдсэн 45 га-г хотын экс дарга Э.Бат-Үүл хурааж аваад ТОСК-т өгсөн байсан. Энэ газраа буцааж авахаар хөөцөлдөж байна. Нааштайгаар шийдэгдвэл уг газартаа маш том цогцолбор хүрээлэн барьж байгуулах зорилготой. Гаднын нэлээд олон спортын холбоо, байгууллага бидэнд шинэ ордон, цогцолбортой болоход тань тусалъя гэсэн боловч газрын асуудлаа шийдэж чадахгүй байсаар өдийг хүргэлээ. 
 
-Нэгэнт хямд үнэтэй орон сууцаар иргэдээ хангах гээд ТОСК-д өгсөн газрыг нааштайгаар шийдвэрлэж буцааж өгнө гэдэг тийм амар биш байх?
 
-Мэдээж тийм. Гэхдээ эх орондоо гаднын том тэмцээн уралдаан хүлээж авахын тулд зайлшгүй спортын цогцолбортой байх хэрэгтэй. Спортын бүтээн байгуулалт хэр өрнөж байгаагаас шалтгаалаад гадаадад болдог нэр хүндтэй тэмцээнүүдийг Монголдоо хүлээж авна. Тиймээс төр, засаг маань үүнийг спортод дуртай залуустаа зориулан нааштайгаар шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байгаа. 
 
-Спортын төв ордны суурин дээр шинэ цогцолбор барих асуудлыг ярилаа. Таныг энэ зорилгоо хэлэхэд олон нийт тийм ч дуртай хүлээж аваагүй. Үүнд хэрхэн хандаж байна вэ?
 
-Тийм ээ, олон хүн эсэргүүцсэн, шүүмжилсэн. Гэхдээ олон жил спортод сэтгэл зүрхээ зориулсан хүний хувьд энэ асуудлыг заавал шийдэхийн төлөө ажиллана. Иргэд маань ч зөвөөр ойлгоно гэдэгт найдаж байна. 
 
-Та гадаадын нэлээд олон оронд ажлаар, тэмцээн уралдаанд оролцохоор очиж байсан. Спортын хүн гэдэг утгаараа хамгийн түрүүнд спортын байгууламжийг сонирхсон байх. Тэгвэл ямар ордонтой болох юмсан гэж мөрөөддөг юм бол?
 
-Хүмүүс бол заал төдий бодоод байх шиг. Үнэндээ тийм биш. Спортын төв ордны суурин дээр барих гэж байгаа цогцолбор маань олон төрлөөр ашиглаж болохуйц тийм төв байх юм. Спортын тэмцээн уралдаанаа зохион байгуулна. Том заалнаас гадна бэлтгэлийн олон жижиг заал байх ёстой. Том зааландаа тэмцээн уралдаан явуулахаас гадна урлагийн томоохон тоглолт хүлээн авна. Гаднын орнуудын том спорт цогцолборуудын жишиг ийм л байдаг. Дор хаяж 3000 хүний суудалтай энтертайнмент төв байгуулахыг мөрөөддөг. Мөрөөдсөөр байгаа. 50 метрийн усан бассейн, хоёр давхар машины зогсоолтой байхаар мөрөөдөж, төсөөлдөг. 
 
-Таны энэ мөрөөдөл биелэхийн тулд багаар бодоход хэдэн жилийн хугацаа хэрэгтэй вэ?
 
-Олон жилийн хугацаа шаардлагагүй. Улс орны маань эдийн засаг тогтвортой болчихвол богино хугацаанд шийдэж болох асуудал. 
 
-Аливаа газарт даргын албан тушаалд томилогдох нь өөрөө маш их хэл ам дагуулдаг. Дагуулсаар ч ирсэн. Гэтэл та яагаад заавал энэ газрын даргаар ажиллах хүсэлт тавьсан юм бэ. Та энэ талаараа дэлгэрэнгүй яриагүй учраас хүмүүс хардах эрхийнхээ хүрээнд янз бүрээр ярьж, хүлээж авсан. Тэгвэл одоо та олон хүний эргэлзээг тайлсан хариулт хэлнэ биз дээ?
 
-Олон шалтгаан бий. Нэгдүгээрт, би спортын хүн. 30 гаруй жилийг спортод зориулсан. Миний амьдралын ихэнх хувь нь спорттой холбоотой. Өөрөө сагсан бөмбөгөөр хичээллэж байсныг монголчууд мэднэ. Тэр утгаараа би спортод өртэй хүн. Хоёрдугаарт, миний гэр бүл, өвөө, аав, ээж, миний хүүхдүүд гээд бүгд спортынх. Маш том өртэй гэдгийн гол шалтгаан нь энэ. Спортын байгууллага маань буруу замаар явж байгаа юм шиг надад санагддаг. Үүнийг засч, залруулж энэ салбараа зөв зам, голдиролд нь оруулж өгчихөөд, дараагийн алхмаа хийнэ. Дөрвөн жилийн хугацаанд зорьсон бүхнээ хийж амжина гэдэгт итгэж байна. Амжихын төлөө явж байгаа, амжуулна ч гэж боддог. Тийм учраас спортын төлөө, сэтгэл зүрхээ өгсөн ирээдүйн тамирчид, хүүхэд залуусынхаа төлөө, спортын  байгууллагыг хэрхэн зөв удирдаж болдгийг, ямар түвшинд хөгжүүлж болдгийг харуулахын тулд би өөрөө санал тавьсан. Гуравдугаарт, мэргэжил маань ч үүнтэй холбоотой. Ажлаа аваад 10 сар болж байна. Энэ хугацаанд чамгүй ажил амжуулсан. Хоёр, гурван жилийн ажлыг амжуулсан гэж дүгнэж байгаа. Ажилчдаа ч сайн зүтгүүлж байгаа. 
 
-Таныг БТСГ-ын дарга болоход хамт олон болон спортын хүрээнийхэн, өмнөх дарга нь хэр хүлээж авч байсан бэ?
 
-Д.Жаргалсайхан дарга олимп дууссаны дараа ирээд ажлаа хүлээлгэж өгсөн. Бага зэргийн алдаа, оноотой шийдвэрүүд байсныг үгүйсгэхгүй. Тэр болгоныг засч, залруулах үүрэг нь над дээр ирсэн. Аливаа төрийн залгамж халаа бол өмнөх алдаа дутагдлыг засч, шинэ өндөрлөгт хүрэх зорилготой ажиллах ёстой. Би ч тийм зарчмаар ажиллаж эхэлсэн. Хамт олон, спортын хүрээнийхэн бол маш сайхан, нээлттэй хүлээж авсан. Бидний хамгийн ойрын зорилго бол 2020 оны Токиогийн олимп. Тасалдаад байгаа алтан медалиа авах зорилготой. 
 
-Өнгөрсөн олимпийн циклд гурван дарга солигджээ. Бүгд шигшээ багт нэг нэг спортыг бодлогоор дэмжиж ирсэн байдаг. Та Токиогийн олимп хүртэл ямар спортыг түлхүү дэмжих вэ?
 
-1990-ээд оноос хойш Монгол маань эдийн засгийн хүндрэлтэй байх хугацаанд олимпод амжилт гаргах боломжтой дөрвөн спортыг сонгоод \”топ 4” гэж нэрлэсэн байдаг. Үүнийгээ олон жилийн турш дэмжээд ирсэн. Харин энэ дөрвөн спорт маань одоо эрийн цээнд хүрчээ. Тиймээс одооноос олимпод амжилт үзүүлэх боломжтой өөр спортын төрлүүдэд анхаарал хандуулна. Монголд албан ёсны бүртгэлтэй 90 гаруй холбоо бий. Нэг үгээр хэлбэл бусад холбоогоо дэмжиж ажиллана. Мэдээж эрийн цээнд хүрсэн дөрвөн төрлөө дэмждэгээрээ дэмжинэ, орхихгүй. Биеийн тамир, спортын газар маань зөвхөн үндэсний шигшээ багийн спортоо дэмжээд байх биш олон нийтэд хүрч ажиллах, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилготой ийм байгууллага байх ёстой гэж боддог. Аль нэгэн спортын төрлийг онцолж дэмжихдээ биш юм. Гэхдээ миний баримталж буй нэг зарчим нь багийн спортыг дэмжинэ гэсэн бодолтой байгаа. Яагаад гэвэл энэ төрлийн спорт маань олон жилийн турш хаягдчихаад байна. Өөрөөр хэлбэл, спорт тоглоомын төрлүүдийн төрөөс авч байгаа дэмжлэг хангалттай бус байна. Төрөөс огт дэмжлэг авч үзээгүй спортын төрөл ч бий. Одоо эргээд харахад багийн спорт өмнөхөөсөө илүү хөгжжээ. Монголчууд ярьдаг тамын тогооны үлгэрээс гарах арга зам нь багийн спортыг хөгжүүлэх. Хүүхдүүдийг бага наснаас нь эхлээд нэгнээ хүндэлдэг, ахмадын үгийг сонсдог, багийн лидерийг хүлээн зөвшөөрдөг гэх мэт сайхан зан чанаруудыг бага наснаас нь суулгаад өгвөл тамын тогооны үлгэр байхгүй болно. Тийм учраас Монголд эв нэгдэл хэрэгтэй. Энэ эв нэгдлийн төлөө багийн спортыг хөгжүүлье гэсэн бодлоготой ажиллаж байгаа. Дээрээс нь өвлийн спортыг дэмжих бодлого баримтална. 1990 оноос өмнө манай улсад өвлийн спорт гайгүй сайн хөгжиж байсан. Гэвч зах зээлийн шуурганаар энэ төрлийн спортуудын хөгжил нэлээд суларсан. Тиймээс өвлийн спортод анхаарлаа хандуулна. Ирэх жил Пёнчаны олимп болох гэж байна. Гэтэл манай улс дөнгөж гурван эрхтэй. Цанаар хоёр, пара цанын төрөлд ганцхан эрхтэй л сууж байгаа юм. Ийм байдалд байгаа нь манай спортын байгууллагуудын бодлогын том алдаа. Энэ алдааг залруулахын төлөө чармайж ажиллаж байгаа.
 
-Спортын байгууллагын бодлогын алдаанаас гадна тухайн спорт холбоог удирдахаар сонгогдож байгаа удирдлагуудын хувийн амбийцийн нөлөөгөөр хөгжиж байсан спортууд уналтад ороод байх шиг. Зөвхөн өөрийн нэр хүнд, карьераа өсгөхийн тулд аль нэг спортыг золиослох байдал харагдаад байна. Та надтай санал нийлэх үү?
 
-Бодлогоор хангаж байгаа нь Биеийн тамир, спортын газар боловч гол ажлыг нугалж буй нь мэргэжлийн холбоод. Юу хэлэх гээд байна вэ гэхээр холбоод маань эхлээд эв нэгдэлтэй байх ёстой. Хагаралтай байвал спорт хөгжинө гэж хэзээ ч байхгүй. Эв нэгдэлтэй байж чадвал хөгжиж болно. Энэ нь зөвхөн спорт дээр ч биш Монгол Улсын хэмжээнд ярих ёстой асуудал. Хагараад, хэдэн тийшээ хуваагдаад, нэгнээ муулаад л байвал урагшилна гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас л би эв нэгдлийг чухалчлаад байгаа юм. Холбоод маань нэгдээд, нэг тийш хараад, нэг зорилготой болоод эхэлбэл тухайн спортын төрөл аяндаа л хөгжөөд, дээшлээд ирнэ. Тийм болгохын тулд бид бодлогоор тодорхой арга хэмжээ авч байгаа. 
 
-Спортын төрлөөр ялгаварлан гадуурхах асуудал БТСГ-ын үе үеийн дарга нарт байсаар ирсэн. Үүнд та байр сууриа илэрхийлбэл?
 
-Миний хувьд нийт спортыг жигд хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Аливаа нэг спортыг онцгойлон анхаарахгүй. Онцолдог байсан чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрөл маань тэртэй тэргүй эрийн цээнд хүрсэн. Тиймээс төрөөс үзүүлдэг дэмжлэгээ урьдын адил үзүүлнэ. Харин бусад хаягдсан спортын төрлөө илүү анхаарч, энэ хэдийгээ хөгжүүлэхийн тулд, мөн багийн болон өвлийн спортод гол анхаарлаа хандуулна гэж бодож байгаа. 
 
-Спорт холбоодын эв нэгдэл гэхээр хамгийн түрүүнд сагсан бөмбөг санаанд орж байна. Та өөрөө сагсан бөмбөгийн тамирчин, нүүр царай болж явсан хүний хувьд хөндлөнгөөс уг хагарлыг юу гэж дүгнэж байна вэ. Магадгүй энэ тухай танаас асуугаасай гэсэн олон мянган сагсан бөмбөг сонирхогч байгаа байх?
 
-Энэ бол сүүлийн дөрвөн жилд болсон асуудал. Одоо арай өөр болсон. Хэрвээ анзаарч байгаа бол хоорондоо хэрүүлийн алим шидэж, нэгнээ өддөгөө зогсоосон. Ер нь харагдахгүй байгаа биз. Тийм учраас сагсан бөмбөгийн холбоо маань эв зүйгээ олох шатандаа орно гэдэгт итгэлтэй байгаа. 
 
-Саяхан Сүхбаатарын талбайд сагсан бөмбөгийн 3х3 буюу бидний нэрлэж заншсан гудамжны сагсны гранпри тэмцээнд болоод өнгөрлөө. Энэ бол багийн спортын түүхэнд гарч буй том дэвшил. Энэ тэмцээний ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлээч. Та өөрөө очиж үзсэн үү? 
 
-Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийг олимпийн хөтөлбөрт оруулахын тулд нэлээд хичээж байгаа. Үүний нэг тод жишээ нь сая болсон тэмцээн юм. Сагсан бөмбөгийн энэ төрөл нь монгол хүний биеийн онцлогт нэлээд тохироод байгаа. Сүүлийн үед манай тамирчид олон улсын тэмцээнд оролцож чамгүй амжилт гаргасан. Манай улсад болсон тэмцээнд урилга ирсэн. Харамсалтай нь, очих бодолтой байсан ч тухайн үед хойшлуулж болохгүй ажил гараад үзэж чадаагүй. Түүнийгээ зохион байгуулагчдад уламжилсан. Хэрвээ олимпийн төрөлд багтвал яваандаа манай тамирчид амжилт гаргах боломж харагдаж байна. Мөн классик төрөл буюу 5х5 маань цаашид хөгжөөд явна гэдэгт итгэлтэй байгаа. Шинэ залуу үе маань хүчтэй түрэн гарч ирж байна. Хамгийн гол нь тэднийг зөв хүмүүжүүлж, зөв бэлдэж дараачийн шатанд гаргах нь холбооны үүрэг юм. 
 
-Та бол сагсан бөмбөгийн алтан үеийн төлөөлөл. Таныг энэ спортоор дөнгөж хичээллэж байхад сахилга бат хэр байв?
 
-Сахилга бат бол амжилтын нэг эх үүсвэр. Миний үед зөвхөн сагсан бөмбөг ч биш бусад спортын төрлийн тамирчид ч маш өндөр түвшний сахилга баттай байсан. Хагас цэрэгжилтийн байдалтай байлаа. Спорт өөрөө үүнийг шаарддаг юм. 
 
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж унших боломжтой.
 
ShareTweet

Related Posts

О.Цогтгэрэл: Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хэн нь ч намын бодлогыг зангидаад явах чадвартай
Онцлох мэдээ

О.Цогтгэрэл: Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хэн нь ч намын бодлогыг зангидаад явах чадвартай

2026-10-12 13:48
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо
Нийгэм

2026-10-12 12:51
Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно
Нийгэм

Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна

2026-10-12 12:28
}

Шинэ мэдээ

О.Цогтгэрэл: Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хэн нь ч намын бодлогыг зангидаад явах чадвартай

О.Цогтгэрэл: Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын хэн нь ч намын бодлогыг зангидаад явах чадвартай

by undesten
2026-10-12 13:48
1

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

by undesten
2026-10-12 12:51
0

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөөдөр Булган, Төв аймгийн зарим сумд, Сэлэнгийн өмнөд сумдын нутгаар нойтон цас орж, зөөлөн цасаар шуурна

by undesten
2026-10-12 12:28
0

Цар тахлын үед Ухань хотын даргаар ажиллаж байсан этгээд  авлигын хэргээр ял сонсжээ

Цар тахлын үед Ухань хотын даргаар ажиллаж байсан этгээд авлигын хэргээр ял сонсжээ

by undesten
2026-10-12 12:17
0

Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон

Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээлэлд “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал холбоотой нь тогтоогдсон

by undesten
2026-10-10 15:47
0

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

by undesten
2026-10-10 15:32
3

Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

Сэтгүүлч А.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа

by undesten
2026-10-10 14:10
0

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

by undesten
2026-10-08 18:16
1

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

by undesten
2026-10-08 17:24
0

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

Д.Ганбат: СОР17 хуралд төсвөөс 300 тэрбум төгрөг зарцуулаад үлдэж байгаа нь хоёр жорлон, хоёр гэр

by undesten
2026-10-08 16:53
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай