Дэлхийн эмгэнэлт зохиолын эцэг гэгддэг Johann Wolfgang von Goethe-ийн 1774 онд бичсэн \”The Sorrows of Young Werther\” буюу \”Залуу Вертерийн шаналал\” романы гол дүрийн баатар амиа хорлож дуусдагаас болж олон залуучууд дуурайж амиа хорлосон гашуун түүхтэй. Энэ явдлаас хойш сэтгэл судлаачид хэн нэгний амиа хорлолтын дараа олон хүн дагаж амиа хорлох явдал гардгийг тогтоож \”Вертер эффект\” гэж нэрлэсэн байдаг.
Өнөө үед хэвлэл мэдээлэл хэдий бодит байдлыг мэдээлэх үүрэгтэй ч иймэрхүү амиа хорлолт, эмгэнэлт үхэл, ослыг ихээхэн мэдээлдэг нь олон түмний зан үйл, түүн дотор өсвөр насныханд сөрөг нөлөө авчирдгийг судлаачид тогтоосон байдаг. Тэр ч байтугай амиа хорлолтын талаарх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсны дараа гэмт хэрэг, золгүй явдал, амиа хорлолт шууд нэмэгддэг нь олон улсын жишээн дээр нотлогдсон байдаг билээ.
Мarilyn Моnroe зэрэг алдартнуудын амиа хорлолт араасаа олон хүнийг авч одсон байдаг. Хамгийн сүүлд Америкийн судлаачид Robin Williams-ийн амиа хорлолт Вертер эффект дагуулах вий гэж болгоомжлуулж байсан. Харин Өмнөд Солонгост нэртэй жүжигчдийн амиа хорлолт бүр араасаа Вертер эффект дагуулж байдаг нь тогтоогдсон.
Олон түмний сэтгэл зүйн онцлогоос болж хүмүүс элдэв сонин хачин, этгээд гаж , хов жив, үхэл хагацал, осол эндлийн талаарх мэдээнд татагддаг ч үүнийг хэвлэл мэдээлэл ямагт өөгшүүлэн дагалдах ёсгүй. Tийм учраас сэтгүүлчид маань иймэрхүү мэдээллийг аль болох нийтэлж нэвтрүүлэхгүй баймаар байна. Үүнийг бүх сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч үзнэ үү.