Одоогоос 50 жилийн өмнө, 1967 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тэнгист хөлөг онгоц устгах зориулалттай пуужинг байлдааны нөхцөлд анх ашигласан тохиолдол болсон юм. Тэр өдөр Египтийн \”Комар\” загварын пуужин харвагч хөлөг онгоц Израйлийн \”Эйлат\” загварын торпед харвагчийг П-15 \”Термит\” хөлөг онгоц устгах зориулалттай пуужингаар буудаж живүүлсэн ба үүний улмаас израйлийн 47 усан цэрэг амь үрэгдсэн байдаг.
Тухайн өдөр Израйлийн талын мэдээгээр бол \”Эйлат\” онгоц нь \”Саида\” усан боомтоос 22 км-ийн зайтай, египтийн усан хилээс 3 км-ийн наана зогсож байсан гэсэн бол египтийн тал израйлийн хөлөг онгоц \”Саида\” усан боомтоос 16 км-ийн зайтай, египтийн усан хил дотор зогсож байсан тул устгасан гэж мэдэгдэж байв.
Египтийн хөлөг онгоц израйлийн усан онгоцыг хоёр нэгж П-15 пуужингаар түрүүлж харваад сөнөөсөн байна. Гэвч израйлийн онгоц урвуу хараад усан дээр хөвсөн хэвээр байжээ. Үүнийг мэдсэн египтчүүд дахин хоёр нэгж П-15 пуужинг харвахад нэг нь хөлгийг онож бүрэн живүүлсэн бол нөгөө нь усан дээр дэлбэрч хөвж байсан израйлийн усан цэргүүдийг устгасан гэнэ.
Израйлийн \”Эйлат\” хөлөг онгоц нь англи улсад үйлдвэрлэгдсэн, 1710 тонн усан түрцтэй, английн тэнгисийн цэрэгт ашиглагдаж байгаад 1955 онд израйлчууд худалдаж авсан байдаг.
Харин П-15 \”Термит\” хөлөг онгоц устгах зориулалттай пуужинг 1950 оны дундуур зөвлөлтийн зохион бүтээх \”Радуга\” товчоонд ерөнхий зохион бүтээгч Александр Березнякийн удирдлагад анх бүтээжээ. 1960 оноос ЗХУ-ын тэнгисийн цэргийн зэвсэглэлд орсон боловч жинхэнэ байлдааны ажиллагаанд оролцож амжаагүй байсан юм. Пуужин нь хөөрөхдөө хатуу түлш, харин дараа нь шингэн түлш хэргэлдэг, байлдааны толгой нь 480 кг жинтэй, задран дэлбэрэх-цөмлөх ажиллагаатай, \”бай\” устгах магадлал нь 0,7-08, харвалтын тусгал нь 35-40 км, далайн түвшинээс 100-200 метрийн өдөрт нисдэг байжээ.
Р.Энхболд