Бангладешт дүрвэж очоод буй Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудад материаллаг дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Ромын пап Фрэнсис олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Японы \”Киодо” агентлагийн мэдээлснээр, Мьянмарт анхны айлчлалаа хийсэн Ромын пап пүрэв гарагт буюу өчигдөр Бангладешийн нийслэл Дакка хотод хүрэлцэн очжээ.
Тэрбээр рохинжачуудыг хүлээн авсан Бангладешийн Засгийн газарт талархал илэрхийлэхийн сацуу \”Дүрвэгчид ямар нөхцөлд амьдарч байгааг хэн ч мэдэхгүй. Энд байгаа дүрвэгчдийн олонх нь хүүхэд эмэгтэйчүүд байна. Тэдэнд материаллыг зүйлээр, тухайлбал хоол хүнс, хувцас, орон байрны тусламж дэмжлэг үзүүлэхийг би олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна” гэсэн байна.
Ромын пап энэ бямба гарагийг хүртэл Дакка хотод байх бөгөөд тэрээр Бангладешт буй рохинжачуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.
Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Мьянмарын Ракхайн мужид 9 цагдааг хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд эдгээр цагдааг рохинжа босогчид хөнөөсөн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Үүний улмаас 600 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн хөрш Бангладеш руу дүрвээд байгаа юм байна.

Ж.Бат