Хун шувуутай төстэй, нугасан хошуутай хоёр нутагтан шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн олдворыг илрүүлжээ. Ойролцоогоор 71-75 сая жилийн тэртээд Цэрдийн галавын үед Монголд амьдарч байсан гэж судлаачид үзжээ. Энэ амьтан нь хун шиг хүзүү, сарвуу нь хурц үзүүртэй хумстай, нугасан хошуутай, урт сүүлтэй, сэлэх зориулалттай байж магадгүй урд мөчтэй, биеийн хэмжээ нь зэрлэг нугастай ойролцоо 45 см байжээ.
Европын/\”Synchrotron Radiation Fund”-ийн/палеонтологич Винсент Фернандес \”шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл нь харагдах байдлаараа бидний мэдэх үлэг гүрвэлүүдээс онцгой бөгөөд хурц хумс нь газар дээр,бусад биеийн онцлогууд нь усанд /загас агнахад/ ашиглагддаг байсан” хэмээжээ.
Чехийн Палаки их сургуулийн палеонтология судлаач Деннис Воетен \”Энэ үлэг гүрвэл бол бидний мэддэг амьтдын жижиг хэсгүүдийг өөртөө шингээж нэгтгэсэн өвөрмөц амьтан байжээ” гэв.
Олон улсын эрдэмтэн судлаачид нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголын өмнөд хэсэг Ухаа Толгодод гол горхи, нууруудад нутагшин амьдарч байсан гэжээ. Франсуа Эскуилье хэмээх цуглуулагч олдворыг Монголын талд эргүүлэн өгөхөөр эрдэмтдэд хандсан байна.
Үлэг гүрвэлийн судалгааны ажилд оролцсон АНУ-ын палеонтологич Кристи Карри Рожерс \”Үнэхээр онцгой гэж нэрлэмээр үлэг гүрвэл юм. Хун хүзүүтэй, жижиг нүдтэй, шүдтэй, гар нь богино хэрнээ хөл нь арай урт, мөн сүүн тэжээлтэн шиг сүүлтэй нь түүнийг онцгой болгож байна” гэжээ.
Монголын өмнөд хэсгээс олдсон уг олдворыг хууль бусаар Хятадаар дамжуулан Европ руу авч ирсэн байх гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл шинжлэх ухаан нээж илрүүлсэн бүх төрлийн үлэг гүрвэлийн таван хувийг Монголоос илрүүлсэн бөгөөд Монгол Улсын хуулиар эртний олдворыг хилээр гаргахыг хориглодог. Гэвч нутаг дэвсгэр том, малтлагын газрууд төв газраас хол байдаг зэрэг шалтгаанаар хуулийн хэрэгжилт нь тун муу байдаг хэмээн National Geographic бичжээ.