Та бүгдийг амралтынхаа цагаар дэлхийн алдартай
архитекторчидын гайхамшигтай, сэтгэл сэргээм, очиж үзэх, аялалын хувиартаа оруулж
болох урлагын бүтээлүүдтэй танилцуулж байна.
1. Шотландын Глазко тээврийн музей. Барилгын төрхийг домогт
архитекторчид Захи Хадидийн товчоо бүтээжээ.
2. Хятадын Ордос хотын урлагын музей. Архитектурыг MAD
architecстуд бүтээжээ.
3.Испаны Бильба хотод байдаг Музей Гуггенхаймын Музей бөгөөд Нью-Йоркд байдаг орчин
үеийн урлагийн Соломон Гуггенаймын нэг салбар музей юм. Барилгын дизайныг
Америк-канадын архитекторч Фрэнк Герийн хийжээ.
4.АНУ, Милуокийн урлагийн музей.
Финляндын архитектор Ээро Сааринены төслөөр байгуулжээ.
5.Канадын Хааны музей.Торонтод байдаг- канадын соёл, байгалийн болон түүхийн
томоохон төв юм. Канадын Darling and Pearson архитекторын товчоо дизайныг бүтээжээ.
6.Австрийн Грац хотод кунстхаус- орчин үеийн урлагийн музейг 2003 онд
\”Европын нийслэлийн соёл” программын хүрээнд анх нээсэн бөгөөд лондонгийн
архитекторч Питер Кук ба Колином Фурньегийн боловсруулсан бүтээл юм.
7.Канадын Эдмонтон хотод байдаг
Альбертийн уран зургийн галерей бөгөөд
2005 онд нээлтээ хийсэн бөгөөд түүнийг шалгаруулалтанд оролцогчидоос
лос-анжелсийн Randall Stout Architects фирмийн бүтээл шалгарсан билээ.
8.Бразилийн орчин үеийн урлагийн Нитрой музей. Түүнийг латин-америкийн
архитекторч Оскар Нимейроны төслөөр бүтээжээ.
9.Анх удаа байгуулагдаж буй Израйлын Холон дизайны
музей. Түүнийг израйлын үйлдвэрийн
дизайнерч Рон Арад, Бурно Астай хамтарч төлөвлөсөн барилга юм.
10.Немцын Штутгарт хотод байдаг Porsche Музей.Түүнийг бүтээсэн тэр мөчөөс өнөөдрийг
хүртлэх түүхийг бидэнд хэлж өгч байгаа юм. Барилгыг 2009
онд нээгдсэн бөгөөд Вений архитекторчDeluan Meissl фирмийн бүтээл юм.
11.Сингапурын урлаг ба шинжлэх ухааны музей юм.
Дэлхийд анх удаа урлаг болон шинжлэх ухааны бүтээлийн харилцан ажиллагааг
судлаж байгаа музей юм. Барилгын төлөвлөлтийг архитекторч Моше Сафед
гүйцэтгэжээ.
12.Японы Осака хотод байдаг далайн музей. Далай болон хуурай замын огтлолцол
дээр байдаг худалдааны түүхэн чухал музей билээ. Түүнийг францын архитекторч
Поль Андрегийн шийдлээр хийжээ.
Ц.Пүрэвдорж