Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор Монгол Улс төсвийн орлогоо
нэмэгдүүлж , зарлагаа танах шаардлагатай болсон. Үүний хүрээнд төсвийн орлогыг
бүрдүүлэхээр долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээрболсноосдөрөв нь
өнгөрсөн онд хэрэгжиж эхэлсэн бол гурван төрлийн татвар нь он гарсаар хэрэгжиж
эхлээд байна. Татварын өөрчлөлтийн хүрээнд Тэтгэврийн нас, нийгмийн даатгалын
шимтгэл, татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэн нийслэл болон орон нутагт Монголын
үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагын ажилтнууд жагслаа.
Шийдвэрийг эсэргүүцсэн Уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд,
боловсрол зэрэг салбарын ажилтнууд2017 оны хоёрдугаар сараас эхлэн
зургаан удаагийн мэдэгдэл,шаардлагахүргүүлж, жагсаал зохион
байгуулжээ.Гэвч шаардлагад Засгийн газар нааштай хариу өгөөгүй учир
ийнхүү эсэргүүцлийн цуглаан хийж байна.
Аймагбүртэсэргүүцлийн жагсаал болж байгаа бөгөөд
Засгийн газраас нааштай хариу ирүүлээгүй тохиолдолд ажил хаях хүртэл арга
хэмжээ авахаа мэдэгдлээ.Нэмж сануулахад дээрх өөрчлөлтийн дүнд цалин хөдөлмөрийн
хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн
шатлал бүхий татварноогдуулах, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь
хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг, 2019 онд 0,5, 2020
нэг нэгж буюу 2,5 нэгжээр, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийг 2,5
нэгжээр нэмэгдүүлж, тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.
Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлжээ. Хууль батлахын өмнө судалж үзэхэд
нийт хүн амын 8 хувьд нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байсан бол хууль хэрэгжих
явцад 11.7 хувьд нь нөлөөлж буйг тогтоожээ. Иймд энэхүү татварын нэмэгдлийг
эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооноос Засгийн газарт хандсан
байна.