Өнгөрсөн
онд дэлхийн хамгийн чинээлэг давхаргынхан болоод бусад түвшний амьдралтай
хүмүүсийн хоорондын амьжиргааны ялгаа нэмэгдсэн судалгааны дүнг гаргажээ. Нийгмийн
цөөнх болсон хөрөнгөтнүүдийн эзэмшдэг хөрөнгө чинээ өссөн тухай Оксфам байгууллагаас
зарласан юм.
Дэлхий
дээрх нийт мөнгөний 82 хувийг эзэмшдэг чинээлэг хүмүүс нийт хүн амын ердөө нэг
хувийг эзэмшиж байхад хамгийн ядуу хэсгийнхний амьжиргааны түвшин дээшлээгүй
тухай тус байгууллагаас мэдэгджээ. Ихээхэн шүүмжлэл дагуулаад буй уг үзүүлэлт системийн
уналтыг харуулж байна хэмээн Оксфам байгууллагаас үзсэн байна.
Энэ бүх
үзүүлэлтүүдэд татвараас зайлсхийлт, бодлого дахь компаниудын нөлөөлөл, ажилчдын
эрх ашгийг зөрчиж, ашгийг нэмэгдүүлэхийн тулд зардлыг бууруулсан зэрэг нь нөлөөлсөн
гэжээ. Оксфамын гаргасан сүүлийн таван жилийн тайлан хоорондоо ижил төстэй үр
дүнтэй гарсан байна.
2017 онд
гаргасан дүнгээр дэлхийн хамгийн баян найман хүн манай гаригийн нийт ядуусын
тэн хагасынх нь орлоготой тэнцэхүйц ашиг
олсон байна. Түүнчлэн чинээлэг 42 хүн
хамгийн ядуу иргэдийн тэн хагасынхтай нь тэнцэхүйц хөрөнгөтэй аж. Өмнөх онд энэ
тоо нь 61 байсан гэнэ. Ерөнхий
дата үзүүлэлтүүд сайжирсан ч тэнцвэрт бус байдал нэмэгдсэн хэвээр байна хэмээн
Оксфамынхан дүгнэжээ.