ЕБС-ийн сурагчдын
амралт дуусч, хичээл эхлэхэд долоо хоног үлджээ. Тиймээс \”насанд хүрээгүй хүний гараар өргөх, зөөх ачааны массын
зөвшөөрөгдөх дээд хэмжээ\”-г хүргэе. Энэ нь сурагчдын цүнх, хичээлийн хэрэгслээс гадна насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлттэй ч мөн холбоотой асуудал юм.
Ялангуяа бага ангийн
хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй
жинтэй байх ёстой гэж ойлгох хэрэгтэй.
Хүүхэд өдөр бүр хүнд цүнх үүрч явснаар эрүүл мэндэд нь муугаар нөлөөлөх эрсдэл бий болдог. Тухайлбал, тулгуур-хөдөлгөөний систем болон биеийн галбирт асуудал үүснэ. Нуруу муруйх, бөгтөр болох, хөлний ул хавтгай болох, өсөлт удаашрах, мөрний хэлбэр өөрчлөгдөх зэрэг элдэв гажиг үүсч мэднэ.
Хэрвээ хүүхэд үүргэвчиндээ түүртэн байнга бөгтийж явбал хараа, зүрхний үйл ажиллагаа, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа алдагдаж болох юм. Ийм тохиолдолд хүүхэд толгой өвдөж байна, ядарч байна, толгой эргэж байна, нуруу, хөл өвдөж байна гэж хэлнэ. Үүнийг сайтар анзаараарай.
Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа мөн аль
болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал шүү.