1930 онд Ижил мөрний хөвөөнд нэгэн булшнаас худам монгол бичгээр бичсэн харилцаа шүлэг бүхий үйсэн дэвтэр олдсныг тухайн цагаар нь Алтан ордны эзэнт үед хамруулж ийн нэрлэжээ. Аян дайнд оролцож явсан цэргийн хүн эх нутгаа санагалзан бичсэн аястай мөн энэхүү шүлгийг нэрт монголч эрдэмтэн Н.Поппе анх судалсан байна. Шүлгийн ихэнхи хэсэг баларч устсан бөгөөд уг олдвор нь өдгөө ОХУ-ын Санктпетербург хотын Эрмитажийн музейд бий.
Мөн эхэд эбэн-үн хэмээж буйг эрдэмтэд зурлага баларсан байсан учраас, эбэсүн/өвс/ гэсэн үг тайлсныг ёсоор баримтлана.
Эхийн үг:
Өвчүүний чинь үцэн үүдмэл алт болоосой
Эмгэг зовлон бүү таараг ! эгүүн дээд чагаа минь!
Товчийн чинь үсхэн тун алтан болоосой хэмээлээ.
Готгор адад бүү золго, чагаа минь
Тэргүүн чинь үсэн дэлхий алтан болоосой хэмээлээ.
Энэ зохиол нь хөдөлмөрчин ардыг төлөөлсөн байдаг. Үүнийг 13 дугаар зууны “Уянгат дуулал” гэдэг. Анх булшнаас олсон бөгөөд бийр янтай олдсон нь бичээч хүний булш байсан гэж тодорхойлжээ. Нийт 25 хуудастай, 19 хуудас нь 2 талдаа, 6 хуудас нь нэг талдаа бичигтэй ба 13 нүүр нь монгол бичгээр, үлдсэн нь дөрвөлжин бичгээр бичжээ. Эрдэмтдийн мэдэлж байгаагаар 1920-н хэдэн онд монголын голын хөндийд нэгэн булшнаас монгол бичигиэй төстэй бичиг бүхий үйсэн ном олдсныг үрэгдүүлсэн байдаг.
Мөн 1970-аад оны үед үйсэн дээр бичсэн монголын хууль зүйн бичиг дурсгал олсноо эрдэмтэн Х.Пэрлээ судлан нийтлүүлжээ. Энэ бүхнээс үзэхэд монголчууд үйсэн дээр бичдэг эртний уламжлалтай байжээ. Зохиолд дөрвөлжин үсгээр бичсэн үгс байгаагаас хөөн үзвэл зохиолыг Хубилай хааны зарлигаар 1269 онд дөрвөлжин үсгийг зохиосноос хойш бичсэн байна. Уг зохиол нь эх хүү хоёрын харилцаа дуу хэлбэртэй эл зохиолыг харь холоос эхээ санасан хүү нь зохион дуулсан гэж үздэг. Энэ зохиол нь алс хол хүний нутгаас олдсон нь учиртай биз ээ. Эзний зарлтгаар дайнд мордсон цэрэг эр, гэр орон эцэг эхээ мөрөөдөн, эх нутгаа эргэн хархыг хүсэн дуулжээ. Түүнийг үдэж мордуулсан эх нь хүүгээ амар мэнд явахыг ерөөн хариу дуулна. Жинхэнэ хөдөлмөрчин малчин ард бол хаад ноёдыг үүсгэсэн булаан эзлэх дайныг талархахгүй харин орон нутагтаа малаа маллаж, энх амгалан аж төрхөөр хүсч байсан нь эл зохиолоос харагдаж байна. Өөрөөр хэлбэл Эзэрхэг ноёд энгийн ард хоёрын эрх ашгийг өөр өөр байсныг үзүүлсэн байдаг.
Мэдээ оруулсан: Л. Номинчулуу