Ард түмний
амьдрал хэцүүдэх тусам түүнийгээ дагаад нийгмийн сөрөг үр дагаварууд гарч
эхэлдэг. Жишээ нь, баян хоосны ялгаа ихэсч, шударга бус байдал газар авбал
хүчин, хүн амины онц ноцтой хэрэг нэмэгддэгийг барууны судлаачид тогтоожээ.
Магадгүй тийм л учраас өнөөдөр Энэтхэгт 6 минут тутамд нэг хүчингийн хэрэг гарч
байгаа байх. Үүнтэй адилаар Монголд хүчин, хүн амь, амиа хорлолт зэрэг
амьдралаас сайн сайхан зүйлийг авч чадахгүй байгаа хүмүүсийн үйлдэх гэмт
хэргүүд ихэсч, тэр болгоныг нууцлах маягтай өнгөрүүлдэг болж. Бүр томоохон баяр
ёслол ойртохоор амиа хорлолт ихэсдэг байна. Өнгөрөгч Цагаан сарын өмнө л гэхэд
ганцхан өдөрт гурван хүн амиа хорлосон хэрэг гарсан.
Энэ бол зөвхөн мэдээлсэн
тоо. Гуравхан сая хүн амтай Монгол Улсад гурван хүн нэг өдөрт амиа хорлоно
гэдэг туйлын харамсалтай хэрэг. Энэ мэт нийгмийн хар барааныг дурдаад байвал
дуусахгүй бөгөөд хамгийн сүүлд буюу өчигдөр оройн21:50 цагт нийслэлийнСонгинохайрхан
дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхарт айлын цонхоор хүн унах
гэж байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрынхан очиход 27 настай эрэгтэй Б архидан согтуурсан үедээ гэр бүлийнхэнтэйгээ
муудалцаж 2-6 насны хоёр хүүхдээ 8 давхрын цонхоор шидэж хөнөөх
гэж байжээ.
Аврах
ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход иргэн Б гэрийнхээ хаалгыг дотроос
нь түгжиж, хүн оруулахгүй байсан ба аврагчид 9 давхрын айлын
цонхоор доош буун тус айлын гал тогоо, зочны өрөөнийхоёр цонхыг
хагалан дотогш орж хүүхдүүдийг аварсан байна. Энэ үеэр 27 настай иргэн Б аврагчид
руу хутга барин дайрчээ. Түүнчлэн аврагчид хоёр хэсэгт
хуваагдан хаалганы гадна талаас иргэнБ-г саатуулж
байх хооронд зарим нь цонхоор орж, хоёр хүүхдийн амийг аварч, цагдаагийн
байгууллагад хүлээлгэн өгчээ.