ЯРГУЙНЫ эмчилгээний заалт
Эрт дээр үеэс мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралд, унадаг өвчинд хэрэглэж ирсэн. Мөн үргүйдэлд хэрэглэнэ. Уушгины сүрьеэ, хөхүүл ханиад, хүнд юм өргөснөөс бие тэнхээ муудахад, хэрлэг, мэдрэл үрэвсэж өвдөх, толгой таллаж өвдөхөд тус болж, арьс өнгөний өвчнөөс хамгаалахаас гадна сарын тэмдэг саатах, гуурсны багтраа (астма) зэрэгт сайн гэгддэг. Мөн зүрхний дутагдал болон зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд хэрэглэдэг.
Яргуйг харин жирэмсэн, ходоодны ил шархлаа, элэгний хатууралтай (цирроз) хүмүүс хэрэглэж болохгүй.
Төрөлт удааширч байхад тус болж, төрөлтийг хөнгөвчлөн, өвдөхийг намжаана. Хавдар эсэргүүцэх үйлчилгээтэй. Яргуй нь нүдний болор цайх (катаракта), нүд чинэрэхэд (глаукома) тус болж тархины даралт бууруулж, зөнөх өвчин, эмэгтэйчүүдийн өвчинд ч сайн гэдэг аж.
Дэлбээг нь цэцэглэж байх үед нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цусны даралт буурдаг. Яргуйн хандаар малын хошууг арчиж элдэв бактерийг нь устгана. Ямааны хамгийн дуртай хоол нь Хөх яргуй бөгөөд яг л “кимчи” шиг халуун байдаг байна. Монголчууд хавар яргуй идэж ходоодны орчноо өөрчилдөг боловч хүн бүр хамаагүй идэж болохгүй.
40-өөс дээш настай бол өдөрт нэг нэгээр нь 10 өдөр дараалан идэх хэрэгтэй байдаг байна. Нэг доор олноор нь идэж болохгүй бөгөөд эм биш хор болох ажээ. Харин ходоод гэдэсний өвчтэй хүн идэж хэрэглэж болохгүй юм байна. Зарим хүмүүс “Яргуй идсэн ямаа юмуу гөрөөсний цус ууна” хэмээн төхөөрөх нь бий. Бор гөрөөс хамгийн түрүүнд яргуй идэж, их идсэнээс болж мансуурч согтдог байна. Тэр үед нь цусыг нь уувал сайн хэмээн туйлширдаг. Аливаа амьтан хачиганд баригдаж хамуугаар өвчлөх нь бий. Тийм учраас халдвар авахаас сэргийлж болгоомжтой байх хэрэгтэй юм.
Идэхдээ цоморлиг доогуур нь тасдаж аваад иднэ. Эрүүл хүн идэх шаардлагагүй. Жилд 1-3 ширхэгийг идэхэд хангалттай байдаг байна.