“Саган сэцэний эрдэнийн товч” –д Мон иен үзтэл зобабасу-аар ерөнхий гол болгосон иер хөдэлхүйн дээд хөх Монгол хэмээгдэхүй гэснээс хойш хөх улс Монгол гэжээ.
“Хуулбар дэвтэрийн 91-р тал” Эрдэнийн эрхид Молор эрдэнэ мэт энэхүү дөчин түмэн Бидан улс мину мон эен үзтэл зобабасу –ваар ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх Мон-гол хэмээснээс хөх монгол гэв хэмээжээ. Бас өөр нэг зохиолд зовон зүдэж хураасан дөчин түмэн бидэн улс мөн өн үзтэл зовход ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх монгол гэв гэжээ.
Ордосын түүхч Лувсанданзаны ба өөр Алтан товчид Бидний улсад “Мү-ийн “ү” ” үзтэл зовоход ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх Монгол гэсэн нэжээ.
Хубилайн Цагаан түүх гэдэг зохиогчийн нэргүй зохиолд эх улсыг зовон зөхөж зонхилон хураахад хүчээ үлэмж өгсөн молор эрдэнэ мэт бидний улсад бидний улсад мө иен үзтэл зовоход нь ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх Монгол гэв гэжээ.
Халхын түүхч лам Заваа гэгч Дамдины түвд хэл дээр зохиосон “Хор чойнжин” гэдэг Монголын түүхийн зохиолд Эрт цагийн энэтхэгийн Монгол гэдэг язгууртан тасарч тэмээ ачиж морь малыг тууж ирсэн юм. Хорсог гэдэг нь Монгол угсаатан байсан юм гэжээ. Монголын Шир-а туужид дурдсан нь: Бурхан Галдун уулнаа хүрч ирээд Бида хэмээх улсад золгож учираа хэлсэнд Бүрт чоно Монголын энэ тэргүүний ноён болов гэжээ.
Өвөрмонголын түүхчин Рашпунцаг Юуан улсын түүх гэдэг зохиолд мундашгүй гэдэг үгийн тэргүүн “Мун” үсгийн дотор нь гол улс гэдэг үгийн тэргүүн гол үсагийг барилдуулан Монгол гэж нэрлэгдэв гэжээ. Энэ түүхчийн тайлбарыг үзэхэд үг, үсгийн байдалд харьцуулан бичээд чухам гарал үнэн бодит байдлыг бичсэнгүй.
Буриад монголын эрдэмтэн Дорж Банзаров Хар шүтлэг гэдэг зохиолдлл Мон гэдэг уул бий түүний хавьд мон гэдэг гол байсан байж болох юм. Салж голоос Салжууд, Улх голоос Улхнууд гэсэн нэр гарснаас үзэхэд түүгээр нэрлэсэн байж болох юм гэжээ. Энэ эрдэмтэн Мон уул хаа байгааг заахдаа Шараа голын хойд эрэгт Ордос мужийн эсрэг байна гэжээ. Энэ бол Өвөр монголын нутагт манай хилийн цаана 200 шахам км газарт байдаг Мон уулыг хэлжээ.
Мэдээ оруулсан: С.Батгүр