ОРОСУУД САНСАРЫН ХӨЛӨГТ ЗОРИУЛАН БҮТЭЭЖ БУЙ ЦӨМИЙН ХӨДӨЛГҮҮРИЙН РАДИАЦИЙН ХАМГААЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ТУРШЛАА
Оросууд усан онгоц, шумбагч завь, мөс зүсэгч усан онгоцонд цөмийн хөдөлгүүр суурилуулж амжилттай ашиглаж байгааг бид мэднэ. Харин сансарын хөлөгт цөмийн хөдөлгүүр суурилуулаад нэг цэнэгээр сансар огторгуйгаар хэдэн сая км-ийн аялана гэж төсөөлбөл ямар байна. Тэгвэл тун удахгүй цөмийн хөдөлгүүртэй оросын сансарын хөлгүүд тэнгэрийг цойлон нисэх нь цаг хугацааны асуудал болжээ.
Өнөөдөр, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр оросын \”Politikus.ru” веб сайт дээр оросууд \”Сансарын хөлөгт зориулан бүтээж буй цөмийн хөдөлгүүрийн радиацийн хамгаалалтыг амжилттай туршлаа,” гэсэн мэдээ гарчээ.
Оросууд дэлхийн тойрог замд ачаа хүргэх зөөгч пуужин болон сансарын хөлгийг цахилгаанаар хангах зорилгоор \”МВт”(10-ын 6 зэрэг-мегаватт)-ээс дээш эрчим хүчин гаргах боломжтой цөмийн хөдөлгүүр бүтээх төсөл хэрэгжүүлж байгаа билээ. (Жишээ нь оросын тэнгисийн цэргийн 12770 тонн усан түрцтэй, 110 метр урт \”Щука-Б” загварын дайралтын шумбагч завь нь \”ОК-650М” загварын цөмийн хөдөлгүүртэй ба түүний нэг реактор нь 190МВт эрчим хүч гаргадаг. Р.Э.)
Тэд сансарын хөлөг, эсвэл пуужинд цөмийн хөдөлгүүр суурилуулахын тулд технологийн болон техникийн хэд хэдэн зарчмын асуудлыг шийдэх ёстой. Тухайлбал цөмийн хөдөлгүүрээс ялгарч буй хүчтэй цацрагаас хэрхэн хамгаалах асуудал түүний нэг нь юм. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Н.А. Доллежаля-ийн нэрэмжит \”Эрчим хүчний шинжлэх ухаан-туршилт судалгаа болон зохион бүтээх институт”-ээс цөмийн хөдөлгүүрийн радиацийн хамгаалалтын системын туршилт амжилттай болсон ба энэ нь төслийг урагшлуулахад чухал ахлам боллоо гэж мэдэгдэв.
Тэд радиацийн хамгаалалтыг уламжлалт устөрөгчийн мөн борын хольцтой материал ашиглаж хийсэн гэнэ. Энэ сэдвээр цааш нь гүнзгийрүүлэн уншихыг хүсвэл \”Politikus.ru” веб сайт дээр байгаа \”Российский ядерный космический двигатель: защита прошла успешные испытания” гэсэн мэдээ уншаарай.
Энхбаяр
Undesten.mn